Ангилал: Галерей

МУГЖ Б.Сарантуяа улам л залуужин гоолиг сайхан болж байгаа нь зарим нэг хүмүүсийн хувьд асуултын тэмдэг хэвээр байдаг. Тэгвэл поп хатагтай маань нууцаа дэлгэжээ.. Тэрээр ” Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч, зөв хоололтын клубын багш Анужингийн шавь болоод удаж байна.

Монголын хошин урлагийн салбарт өөрсдийн байр сууриа хэдийнээ олсон “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармааг хүмүүс часхийсэн дуутай, цовоо хүүхэн хэмээн магтдаг. Түүнчлэн хошин урлагийнхан дотроо хамгийн царайлаг нь гэж байгаа.

Тэрээр өөрийн хайртын нэрийг фэйсбуук хуудсаараа зарласан бөгөөд “Миний хайрын эзэн Б.Түвшинбаяр чамдаа гэгээн хайрын өдрийн мэндийг хүргэе, бүхий л зүрх сэтгэлээсээ хайртай … Мөн монголын мянга мянган хосууддаа аз жаргал, дундрашгүй их хайрыг хүсье. Сайхан баярлаарай” гэж бичсэн байв.

Гурван охин хамтлагийн дуучин Анхмаа хамтлагийн хоёроо бодвол нууцлаг, дуулиан шуугиан тарьж, сайн муу нэр зүүх нь ховор. Тэрээр фэнүүдийнхээ дунд яахын аргагүй хамгийн халуухан нь хэмээн үнэлэгддэг. Анхмаа саяханы нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа бид нүцгэлж байж л сая хамтлагийнхаа хүрээг тэлж олон фэнүүдтэй болсон гэсэн утгатай зүйл ярьжээ.

Монголын загварын ертөнцийн төгс төгөлдөр хосууд болох загвар өмсөгч C.Эрдэнэцогт, С.Төгсөө нар энэ сард бүл нэмэх билээ. Тэрээр загвар өмсөгч С.Төгсөө анх хөл хүнд болсон тухайгаа өөрийн “Facebook” хуудаснаа анх бичиж ганц бие амьдралыг илүүд үздэг загварын бүсгүйчүүдээс өөр нэгэн гэдгээ тод томруунаар харуулаад авсан. Тэрбээр энэхүү баярт мэдээгээ “Миний дотор сахиусан тэнгэр байна” хэмээн бичсэн нь олон хүний хайрыг хүлээж байсан юм. Хосууд маань одоогоор Солонгос улсад сурч байгаа бөгөөд хэсэг хугацаанд амрахаар эх орондоо ирсэн бөгөөд бүл нэмэх тун дөхсөн гэнэ. С.Төгсөөгийн хувьд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч бөгөөд одоогоор ХБНГУ-ын “IZAIO models” агентлагт гэрээгээр ажиллаж байгаа аж. Хосуудын хувьд мэргэжил нэг гэдгээрээ онцлог бөгөөд хамтран олон рекламанд тоглосон бөгөөд дуучин Ч.Цэлмүүний “Хайр амлаач” дууны клипэнд хослон тоглож, “Космополитан” сэтгүүлийн хуудсыг чимж байсан юм.

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн охидын хамтлаг байгуулжээ.Хамтлагийнхаа 15 жилийн ойн баярыг тэмдэглэж, нөхөрлөлөө улам батжуулсан залуус одоо тус тусынхаа ажилд шамдаж буй бололтой. Дээгий саяхнаас “Би дөрвөн хөөрхөн “Барби”-тай болсон. Удахгүй хамтарсан уран бүтээл хийж, бут авна” хэмээн ярих болсон гэнэ.

Монголын рок, попын домог болоод байгаа “Харанга” хамтлагийн дуучин Хатанбаатарын Лхагвасүрэн уран бүтээл, амьдралын зам нь бартаа саад ихтэй байсан ч сэтгэл зүрхнээсээ гаргах аялгуу дуугаараа ард түмнээ уяраан баясгаж яваад нь монголчууд нэн их хайртай болжээ.