Ангилал: Галерей

Монголын номер нэг гитарчин гэгддэг Өөжгий буюу С.Өлзий-Орших суудлын автомашины асар их хоббитой бөгөөд интернэтэд нэг суувал автомашины вэб сайтуудаар тэнээд өмдөө индүүдэх гээд залгаснаа хүртэл мартан шатааж байсан түүхтэй ажээ. Тиймээс ч түүнийг найзууд нь “Автомашины цагаан толгой” хэмээн нэрийддэг. Өөжгийгийн хамгийн сайхан мөрөөдөл бол дэлхийн сүүлийн үеийн Ferrari машин хөлөглөж хурдны замаар давхих бөгөөд үүндээ ойртохын тулд нэгэн машин цуглуулагчаас Мерседес бенз загварын “өвөөгийн өвөө” гэгддэг авто хүлгийг 15 сая төгрөгөөр худалдан авснаа анд нөхөддөө гайхуулжээ.

Монголын хошин урлагийн “Маск” продакшины жүжигчин А.Гэрэлцэцгийг мэдэхгүй хүн ховор болов уу. Залуу үеийн чадварлаг жүжигчин хэмээн ахмад уран бүтээлчид түүнийг үнэлдэг.Тэгвэл уншигч та бүхэндээ энэ удаа түүний маш авъяаслаг дүүг таницуулах гэж байна. Монгол охин Солонгос охидын хамтлагт дуулж байгаа талаарх мэдээлэлийг бид өмнө нь хүргэж байсан бол тэрээр жүжигчин А.Гэрэлцэцгийн дүү юм байна. Азийн хөгжмийн ертөнцөд “Монгол гүнж” нэрээр танигдах болсон дуучин охиныг А.Лхамжав гэдэг бөгөөд түүний тайзны нэр нь Lee Lyulin одоо 21 настай .Тэрээр Солонгос улсад суралцаж байх хугацаандаа “Big star” энтэртайментаас зохион байгуулсан шинэ залуу охидын хамтлаг шалгаруулах шалгаруулалтанд маш олон охидоос шалгаран “BBde Girl” хамтлагийн гишүүн болжээ.Тус хамтлаг одоогоор шинэ уран бүтээлээ туурьвисаар байгаа бөгөөд Солонгост маш нэр хүндтэй охидын хамтлагийн нэг болоод байгаа юм. Lee Lyulin –ны царайг азийн хэвлэл мэдээлийн хэрэслүүд их хөөрхөн хэмээн бичиж “Монгол гүнж “хэмээх нэрээр хаа явсан газар нь дуудах болжээ.Уншигч та бүхэн Lee Lyulin-ны талаар илүү их мэдээлэлийг авахыг хүсвэл түүний “facebook “ хаягаар зочлон уран бүтээлийн амжилт хүсээрэй.

Оросын нэрт хөгж­мийн зохиолч М.И.Глин­кийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын тэмцээнд тэргүүн байр эзэлж монгол­чуу­дынхаа хайр, хүндэтгэлийг хүлээ­сэн цагдаагын “Сүлд” чуулгын гоцлол дуу­чин, МУГЖ Г.Ариунбаатар УДЭТ-н жүжигчин МУСТА Г.Отгонцэцэг нарыг хайр сэтгэлийн холбоо үүсгэжээ хэмээн хэвлэлээр шуугих болсон билээ. Ийнхүү цуурхах болсон нь учиртай ажээ. Учир нь өчигдөр нээлтээ хийж үзэгч түмний нэжгинсэн алга ташилтын дор болж өнгөрсөн Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын өвөл цагийн нээлт болж буй шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрд тэд хамтран тогложээ.

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг хэн бvхэн сайн мэдэхгvй ч уншигчид дуучин Ариунаагийн нөхөр гэдгээр нь сайн мэднэ. Тус “Ноёд” групп нь кино үйлдвэрийн ойролцоо 100000 айлын орон сууцын хөтөлбөрт хамрагдсан барилга барьж байгаа бөгөөд тэрхүү баригдаж буй барилга нь орон сууц гэхээсээ илүүтэй нийтийн байр мэт жижигхэн өрөөнүүдтэй гэж олон түмэн ам муутай байдаг.

Нийтийн дууны өнөө цагийн өнгө аясыг тодорхойлоод байгаа дуучин П.Идэржавхланг хоолойны цар хүрээ ихтэй чадварлаг дуучин хэмээн үзэгчид үнэлдэг. Тэрээр нэгэн ярилцлагандаа манай гэргий урлагийн хүн хэмээн ярьж байсан удаатай. Энэ удаа дуучин Идэржавхлангийн авъяаслаг эхнэрийг танилцуулж байна. Түүний гэргийг Онон гэдэг бөгөөд хосууд нэг охинтой. Онон нь “Х-ТҮЦ” продакшины жүжигчин бөгөөд ,хэд хэдэн кинонд гол ба туслах дүрийг бүтээжээ. Адилхан урлагийн хүмүүс болоод ч тэрүү бие биенийхээ ажлыг тун сайн ойлгодог биз ээ. Дуучин П.Идэржавлангийн хувьд шинэ цомгынхоо ажилд орсон бол,жүжигчин Онон “Х-Түц” продакшины уран бүтээлчидийн хамт хөдөө орон нутгаар шинэ уран бүтээлээ үзэгчиддээ хүргэж яваа гэнэ.

Нэрт найруулагч, Ардын жүжигчин С.Гэндэн нь хуучин Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын жирийн малчин ардын хүү юм. С.Гэндэн 1931 онд Тарган Бандида Цэвэлваанчигдорж агсны “Борт” хэмээн алдаршсан хүрээний дэргэд байгуулагдсан аймгийн бага сургуульд суралцаж гуравдугаар ангийг дүүргэн аймгийн клубт сүүдэр шийний туслах механикч, ажилчин зэргээр ажиллажээ. Энэ үедээ С.Гэндэн Улаанбаатар хотод үлгэр жишээ бага сургуульд хүүхдүүд элсүүлж байна гэсэн мэдээ авч хөдөө байгаа аав ээждээ учирлан хэлтэл аав нь “Тэнэх л өдөр төрсөн бол тэр өдрийн төөрөг мэддэг юм” хэмээн шуудхан зөвшөөрсөн гэдэг.

Домгийн өглөө” мюзикл бүтээлээ хийх гэж хэрэндээ л зүдэрсэн гэх гавьяат жүжигчин Т.Ариунаа ёстой л нэг хаширчээ. Дууны клипэнд ихэвчлэн өөрөө тоглох дуртай тэрбээр нэгэн үе “Хэрвээ би жүжигчин байсан бол ямар ч дүрийг харуулж чадна” гэж бардамнаж явсан. Харин бүтэн жил шахам үргэлжилсэн “Домгийн өглөө” мюзизл киноны зураг авалт, түүхэн дүрүүдээс болоод гавьяат маань нэлээд шантарсан аж. Тиймээс саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцох үедээ найз нөхдийнхөө өмнө “Би одоо тэгж том дуугарч чадахаа больсон.

Манай урлаг соёл спортынхонд Увс аймгийхан нэлээд байдаг. Тодруулбал улсын баяр наадамд сүүлийн жилүүдэд Увс аймгийхан тэргүүлэх болж, нутгийн удирдлагуудаа сандралд оруулж байгаа бол урлаг соёлынхоныг МУГЖ С.Жавхлангаар тэргүүлэн байгаа. Дуучдаас гадна жүжигчид ч олон байгаа. Маск-ын Эрдэнэзаан Увс аймгийнх бол УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг бас л Увсынх. Түүчнлэн сүүлийн үед уянгын дуугаараа уяраадаг болсон дуучиг A cool мөн л Увсынх аж. Эдгээр олны танил жүжигчин, дуучид маань нэг нэгнээсээ хар багаасаа таних бөгөөд зарим хоорондоо дурлалцаж явжээ.

“Үл таних эмэгтэй” кинонд тоглож олны танил болсон жүжигчин О.Долгорыг тачаангуй эмэгтэйн дүрд тохирох нэгэн гэх болжээ. Тиймдээ ч түүнд эротик дүрийн санал багагүй ирдэг гэнэ. Харин тэрбээр “Санал тавьсан кино болгонд тоглохгүй. Түүний оронд чанартай ганц нэг кинонд тоглоно” гэсэн үзэл бодолдоо хатуу зогсдог нэгэн аж. Түүнийг хүмүүс “Үл таних эмэгтэй” гэдэг бол тэрбээр нууцлаг эмэгтэй байхыг эрмэлздэг гэнэ. Тиймдээ ч хаана юу хийж байгаагаа тэр бүр олонд мэдэгдээд байхыг хүсдэггүй бололтой. Жүжигчин О.Долгор одоогоор сайхан бүсгүйчүүдийг шилж тоглуулсан гэх “Ану хатан” кинонд Мандарваа хэмээх дүр бүтээж байгаа юм.

“Boom town” хамтлагийн дуучин Б.Тамир жүжигчин аав, ээжийнхээ авьяасыг өвлөж, УДЭТ-т данстай болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр аав ээжийнхээ зөвшөөрөлгүй жүжигчний мэргэжил эзэмшээд зэмлүүлж байсан ч “Гэгээн муза” наадмаас шилдэг туслах дүрийн шагнал авч өөрийнхөө хэр авьяастайг харуулаад амжсан.

Залуу жүжигчин Б.Тамир одоогоос гурван жилийн тэртээ “Sound of kiss” хамтлагийн дуучин Г.Золзаяатай дэр нэгтгэж, өрх толгойлоод удаагүй байсан билээ. Гэвч тэдний амьдрал удаан үргэжилсэнгүй бололтой.