Ангилал: Галерей

С.Эрдэнэцэцэг 17 насаар дүү залуутай болздог болжээ. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг нэлээд удаан ганц бие явсан билээ. Тэгвэл сүүллийн үед түүнийг мэргэжил нэгт залуухан амрагтай болсон талаар чуулгынхан жиг жуг хийлцэнэ. Учир нь тэрбээр сүүлийн үед хамт ажилладаг залуу дуучин Э.Чинчулуунтай амрагийн харилцаа тогтоогоод бараг жил орчим болж байгаа гэнэ.

“Miss World” тэмцээний үндэсний ялагч болж миссийн титмээ баталгаажуулсан гэх Э.Сэлэнгийг танихгүй хүн гэж ховор биз ээ. Манайдаа бараг “порно одод” тооцогддог тэрбээр тэр бүр хэвлэл мэдээлэлд ил тодоор ярилцлага өгч байгаагүй. Харин саяхан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Тэрбээр уг ярилцлагаараа өөрөөсөө бусдыг нь бараг муулаад авчээ. Өөрөөр хэлбэл, Монголын загварын ертөнцийн томоохон төлөөлөгч мисс Э.Сэлэнгэ уг ярилцлагаараа Загварын ертөнцийнхнийг жинхэнэ бут нэргэлээ.

Олон жил Монголын рок, попын тайзнаа од болон гялалзаж яваа Зууны манлай эстрадын дуучин Батмөнхийн Сарантуяа саяхан Төв аймагт амьдардаг ах дүү, хамаатан садан дээрээ очиж өөрийн нэр дээр байдаг хэдэн малаа эргээд иржээ.

Багаасаа л “од” болж энд тэндхийн хүүхдийн дууны тэмцээн уралдааныг алгасдаггүй байсан Т.Аминаа хүсэл мөрөөдөлдөө үнэнч болохоо харуулан, дуучин мэргэжлийг эзмшээд, чамгүй амжилттай явж байгаа билээ.

Эрийн тэнгэр тэтгэвэл дээ Гоогоо минь дээ хө
Эрсэн бүхнээ олно доо Гочоо минь ээ хө
Сайны ерөөл байвал даа Гоогоо минь дээ хө
Санасан бүхнээ бүтээнэ дээ Гочоо минь ээ хө… гэж дуулаад жолоо мушгин далбилзах тэр нэгэн төрхийг мартахын аргагүй.

Монголын хошин урлагийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имидж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа жүжигчдийн нэг нь “Шинэ үе” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа. Сүүлийн үед түүний хувийн амьдралын талаар таагүй мэдээллүүд сонсогдох болсон. Тодруулбал, Ганбаа эхнэрээсээ салж, хүүхдээ өнчрүүлэхээр шүүхэд хандаад байгаа ажээ. Үүгээр ч зогсохгүй эхнэр, хүүхдүүдээсээ 2 өрөө байраа харамлан, ах дүү нарынхаа нэр дээр шилжүүж, тэдэнд юу ч үлдээхийг хүсэхгүй байна гэдгээ шүүх танхимд хэлсэн гэнэ шүү.

“Ану хатан”, “Аравт”, “Ларьдма”, “Үргээлэг”, “Хархны өгөөш” зэрэг сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлд олон арван дүр бүтээж буй чадварлаг жүжигчдийн нэг бол СТА С.Ариунбямба. Тэрбээр Монголын Кино Академийн ерөнхийлөгч УГЗ Б.Цогтбаярын найруулсан “Луйвар” уран сайхны кинонд ч мөн тоглож байгаа билээ.