Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Галерей»Э.Сэлэнгэ загварын ертөнцийнхнийг бут ниргэлээ
Галерей

Э.Сэлэнгэ загварын ертөнцийнхнийг бут ниргэлээ

Урлаг Урлаг05/11/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ynzalsan8277145172014-11-05-13-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

4eb6ab1b05e3a8ffbig    “Miss World” тэмцээний үндэсний ялагч болж миссийн титмээ баталгаажуулсан гэх Э.Сэлэнгийг танихгүй хүн гэж ховор биз ээ. Манайдаа бараг "порно одод" тооцогддог тэрбээр тэр бүр хэвлэл мэдээлэлд ил тодоор ярилцлага өгч байгаагүй. Харин саяхан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Тэрбээр уг ярилцлагаараа өөрөөсөө бусдыг нь бараг  муулаад авчээ.   Өөрөөр хэлбэл, Монголын загварын ертөнцийн томоохон төлөөлөгч мисс Э.Сэлэнгэ уг ярилцлагаараа Загварын ертөнцийнхнийг жинхэнэ бут нэргэлээ.

Тэрбээр энэхүү ярилцлагадаа өөрийнхөө амьдралын түүхийг яриад зогсохгүй Америкт бичиг баримтаа хаяад нутаг буцахгүйн тулд бас найз залуутайгаа хамт үлдэхийн тулд 20 мянган доллараар нүцгэн зургаа авхуулж байсан.  Баруун хөлөндөө Витнамийн мисст хутгалуулж байсан хийгээд  өөрийнх нь шампуньд цавуу хийсэн гадаад загвар өмсөгчид зориулж “миний бөгсийг үнс” гэж бичлэг хүртэл хийж байснаа тайлбарласан байгаа юм. 

Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэрбээр Монголын загварын ертөнцийнхий хөшигний цаадах амьдралыг тэр чигт нь дэлгэж  долоон булхайг нь тоочиж орхилоо.

Ингээд Э.Сэлэнгэ хэнийг юу гэж ярьсныг нь онцолж байна.

Г.Оюунгэрэлд би байраа алдах шахсан ч шударга ёс ялсан“Miss Mongolia”-д би Оюунгэрэлд байраа алдах шахсан. Ёстой жинхэнэ шударга ёс ялав гэдэг шиг Австралийн ардчилсан орны шүүгч байсан тулдаа намайг аварсан. Яагаад гэхээр, миний 45 хоногийн явц дундын оноо хамгийн өндөр нь. Австрали шүүгч тайзны ард өөрийнхөө байр суурийг илэрхийлж, бодит байдал ийм байна, та нар цаасаа хар, аль өндөр оноотой нь түрүүлэх ёстой гэж хэлснээр би түрүүлсэн. Түүний дараа миний сайн найз Оюунгэрэлийн сонинд өгсөн ярилцлага, шүүгчийн машинд суугаад явсан гэх мэт хэвлэлээр гарсан “шуум” үнэхээр инээдтэй санагдсан.

Үүний дараа Э.Сэлэнгэ шүүгчийн машинд суугаад явсан гэдэг яриаг мисс Оюунгэрэл гаргасан гэнэ.

4eb6ab1b05e3a8ffbig
 Б.Батцэцэг Э.Санчир бид хоёрыг салгасанЭ.Санчир бид хоёрыг Бэбэ Батцэцэг салгасан. Ногоон батцэцэгийг мэднэ биздээ .Миний хамгийн дотны найз охин бид хоёрын дундуур зориуд орсон. Бэбэ буюу Батцэцэг. Батцэцэг миний хамгийн сайн найз байсан ч намайг мисс болсны дараа надаас зайгаа барьсан. Гэхдээ бид хоёрт дуусгаагүй бизнес байгаа. Манай экс найз залуу тэр хоёр клубт тааралдсан байгаа юм. Клубт эрэгтэй хүн дээр түрүүлж очихыг би лав ариун явдал гэж боддоггүй. Тэрний мессежийг уншихад миний зүрхийг хэдэн хэсэг сийчээд хаячих шиг л болсон. Би мэдсэнийхээ дараа Санчирыг над руу залгахад утсаа ч аваагүй хэд хоног болсон. Тэгэхэд манай найз охин руу яриад, намайг юунаас болж уурласныг мэдээд “Сэлэнгээ наадах чинь бүгд худлаа, тийм юм байхгүй, тэр хүн надтай зүгээр л ирээд мэндэлсэн” гэсэн. Батцэцэг түүнийг Хонгконг руу хамт явъя гэж чатаар бичсэнийг би уншсан хэрэг л дээ. Тэрийгээ надад хэлж, би тэр хүүхнийг чинь тоогоогүй шүү, за юу гээд л тайлбарлаж байсан. Миний сайн найз охин найз залууг маань булаах гэж оролдож байна шүү дээ. Тэгэхээр энэ ертөнцөд би оршин байхын тулд аймаар хашир хүн болж хувирч байгаа биз?

4eb6ab1b05e3a8ffbig“Гоёл” наадамд оролцвол Ц.Мянганбаяртай үерхэх хэрэг гарна

 “Гоёл” наадамд би орж яах юм бэ? Орох юм бол нөгөө Мянганбаяртай үерхэх хэрэг гарна шүү дээ. “Гоёл” наадамд орлоо гэхэд шууд болон шууд бус утгаар тэр хүнтэй заавал холбогдоно. Ард түмэн намайг холбох ч юмуу,  Мянганбаяр өөрөө ч надтай холбогдох юм уу хэн мэдэх юм. Тийм болохоор ер нь орох хэрэггүй байх. Тэгээд ч тэмцээн шударга болж, хүмүүс нь эрүүл саруул ухаанаар шүүдэггүйг би харсан, эвлэрсэн. Хүүхнүүд Мянганбаяр ч юмуу, баян хүмүүстэй явлаа гэх мэдээ байнга гарч байдаг. Гэтэл би аймаар ардчилсан байдлаар, ил цагаахан нүцгэлээд гараад ирэнгүүт тэр хүмүүсийн мэдээтэй холилдоод муухай дүр зураг бий болчих шиг. Гэтэл жинхэнэ баячуудтай явдаг хүмүүс нь сураггүй.

 Үргэлжлэл …

Эх сурвалж: 24tsag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Галерей Урлаг

Мөнгөн тэмдэгт урлаач Уран хэмээх Ц.Минжүүрийн нэрэмжит галерей нээлтээ хийнэ

14/11/2024
Галерей Урлаг

“Харандааны хаан” үзэсгэлэн өнөөдөр нээнэ

02/10/2024
Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.