Ангилал: Галерей

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид тайзны найм дахь бүтээл болох “Гээсэн хайраа аваарай” шоу драмаа үзэгчдийн хүртээл болгоод байна. Шоу драмыг энэ сарын 10-наас эхлэн Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19.00 цагаас тоглогдох юм.

Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану амаржин хүүхэдтэй болсон гэдгээ зарлажээ. Тэрээр өнгөрсөн 2 сарын турш хүүхэд төрүүлсэн гэх мэдээллийг эрс үгүйсгэж байсан нь олон хүнийг төөрөгдөлд оруулж байсан юм.

Бид дуучин Б.Жавхлантөгсийг “Universe best songs 2010” тэмцээний тэргүүн байр, гран при шагналт гэдгээр нь андахгүй. Тиймдээ ч түүнийг Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин гэхээсээ илүүтэйгээр “Universe best songs” наадмын ялагч Б.Жавхлантөгс гэдэг нь илүү тодотгодог.

Сүүлийн үед дуулиан болоод байгаа нэг хүн бол дуучин Ариунаагийн нөхөр, “Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндорж. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өөрийн барьж буй барилгынхаа манааны гэр дотроос баригдсан, түүнийг хууль хяналтынхан барихдаа эхнэр Т.Ариунаагийн машинаар нь олсон, баригдахдаа тулсан Г.Буяндорж эхнэртэйгээ зугтахыг оролдсон гэх мэдээллүүд шил дараалан гарсаар байна.

Эрч хүч, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуус нэгдэж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан. Олон сайхан зорилго, мөрөөдлийн дор чуулсан тэд уран бүтээлээ амжилттай туурвиж, өдгөө өөрсдийн гэсэн үзэгч фенүүдтэй болжээ.

Жүжигчин С.Болд-Эрдэнийг танихгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй бизээ. Урлагийн гэр бүлээс гаралтай өнөө цагийн “Гамлет” хэмээн нэрлэгдсэн жүжигчин С.Болд-Эрдэнэ 1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд уран бүтээлийн гараагаа УДЭТ-аас эхэлсэн байдаг.