Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа. Энэ хүрээнд Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цолыг олгоод байна. Мөн жүжигчин Ц.Төмөрхуяг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Түүний хувьд АЖ, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатарын дүү юм.
Ангилал: Эрүүл мэнд
“А Capella” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танигдсан жүжигчин Э.Мөнхтөр олон кинонд гол дүр бүтээсэн чадварлаг жүжигчин. Тэрбээр “Хайрын рекорд”, “Сэтгэлийн аргамж”, “Амьдралын амт”, “Сайн уу амьдрал минь”, “Тагнуулч аав”, “Хайр” кинонуудад дүрээ мөнхөлсөн юм.
Олимпийн анхны аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардуулав. Н.Түвшинбаяр өнөөдөр өглөө Дюселдорфын цомын аваргын тэмцээнд оролцохоор мордож буй юм. Тэрбээр үргэлжлүүлээд Берлинд болох “ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчилна.
Мэргэжлийн сүмогийн оргилд хүрсэн Монголын хүүгийн амжилт, амьдралын тухай амттай түүхийг www.24tsag.mn хүргэж байна. Дэлхийд Монголын нэрийг өргөж яваа Их аварга Хакухо М.Даваажаргалын фото түүхийг хүлээн авна уу.
Монголын хошин урлагийн гавьяат цолтон тун удахгүй нэгээр нэмэгдэх нь гэсэн таатай мэдээ сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд тун хүчтэй тархаж байна. Тэрхүү шуугианы эзэн бол ард түмэндээ “Амбий” хэмээх нэрээр хүндлэгдсэн жүжигчин Ц.Батхуяг юм.
Японы мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтыг эвдэн, дээд зиндаанд 33 удаа түрүүлсэн 69 дэх их аварга Монгол Улсын гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.
Японы мэргэжлийн сүмод 33 тэмцээнд түрүүлэн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон ёкозүна Хакухо М.Даваажаргалд хөдөлмөрийн баатар цол олгохыг уриалсан билээ.
АНУ-ыг зорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксчны хувиар анхны гэрээгээ үзэглэжээ. Өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байгаа тэрбээр мэргэжлийн боксын нэртэй промоутер Аль Хеймонтой гэрээ байгуулсан талаар гадны сайтууд мэдээлж эхэлжээ.
Монгол Улсын иргэн, Японы сүмо бөхийн 69 дэх Их аварга, Мөнхбатын Даваажаргалыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа Япон улсын Токио хотноо боллоо.
Монгол Улсын гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргалд Сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ. Арван таван настайдаа арлын Япон улсыг зорьж, анх сумо бөхөд хөл тавьсан тэрээр Монгол орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа бидний бахархал болсон залуусын нэг билээ.
