АНУ-ын Жаксон хотод балетчидын олон улсын уралдаан болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог балетчидын хувьд олимптой дүйцэх уг уралдаанд манай улсын ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож оролцож байгаа билээ.
Ангилал: Эрүүл мэнд
Залуу хөгжмийн зохиолч Б.Одбаяр энэ онд уран бүтээл арвин, өсөлт, амжилттай яваа. Тэрээр “Гэгээн Муза-2014” наадмаас “Сэрүүн хасын нууц” жүжгийн хөгжмийн бүтээлээрээ шилдэг хөгжмийн зохиолчын шагналыг өөрийн мэргэжлийн багш, Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шараваас хүртсэн билээ. Тэгвэл саяхан зохиогдсон “Mongolian Academy Awards”-аас өөрийн ажилласан “Үргээлэг” уран сайхны киноны хөгжмөөрөө мөн л шилдэг хөгжмийн зохиолчын шагналыг хүртэж, амжилтаа бататгааад авлаа.
Буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн Словени улсын Марибор хотноо өчигдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн зургадугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Оросын богино өгүүллэг болон жүжгийн сонгодог зохиолч Антон Павлович Чеховын мэндэлсний 152 жилийн ойд зориулсан “Хунгийн сүүлчийн дуу” киноны дууг МУГЖ Т.Ариунаа дуулан олны хүртээл болгосон билээ. Энэхүү кино нь уран бүтээлч хүмүүс нөр их хөдөлмөр зүтгэлээр шинэ уран бүтээл хийдэг гэдгийг харуулахын зэрэгцээ тухайн уран бүтээлч эгэл жирийн бусад хүмүүсийн адил хувийн амьдрал нь адал явдлаар дүүрэн байдаг харуулахыг зорьсон юм.
Эмэгтэй хүний уян налархай бие, гоо сайхныг илтгэсэн “Belly dance” бүжгийн төрлөөр ДАШТ-нд бүжигчин Н.Баярмаа монгол хатны бүжгээр FUSHION төрөлд дэлхийн аваргын цомыг хүртсэн байна.
Тэрээр “Belly dance” бүжгийн клубын багшаар ажиллаж, өөрийн гэсэн шавь нарыг бэлтгэдэг юм. БНХАУ-д бэлхүүсний бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 200 орчим бүжигчин оролцжээ.
МУ-ын иргэн НҮБ-ийн зэвсгийн шинжээч, доктор, Доржпаламын Эрдэнэцогтыг даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн Нобелийн Энхтайваны төлөөх шагналаар шагнасан байна.
Монголын хувцас загварын энэ цаг үеийн шилдгүүд чуулсан “Nomadic Chic by Gobi Cashmere” хэмээх нэгэн гайхалтай шоу, арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт болж өнгөрлөө. Тэрбээр “Говь” ХК-иас санаачлан Монголын Үндэсний Дизайнеруудын холбоотой хамтран Монголд анх энэхүү шоуг зохион байгуулсан бөгөөд Монголын ноолууран хувцас загварын хөгжил, моделиудын ур чадварыг дэлхийд таниулах нэгэн шинэ алхам болсон гэдгээрээ онцлог байлаа. Мөн тус шоу нь таван тивийн 193 орны 400 орчим сая өрх айлд хүрдэг загварын ертөнцийн хамгийн том суваг болох “Fаshion TV”-ээр цацагдахаараа ихээхэн онцлог болсон юм.
Улсын Драмын Эрдмийн Театрын хэрэгжүүлж буй долоон найруулагчийн долоон өөр жүжиг амжилттай хэрэгжсээр үзэгчиддээ дөрөв дахь жүжгээ өргөн барьлаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-29 ны хооронд ОХУ-ын Курск хотод зохиогдсон Оросын нэрт хөгжмийн зохиолч “Георгия Свирирыдов″-ийн нэрэмжит олон улсын дуулаачдын V уралдаан манай дуучид амжилттай оролцоод ирлээ.
Их Британи Улсын Хөрөг барималчдын нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг олон улсын дээд зэрэглэлийн оны шилдэг нүүр царайг тодорхойлох “FACE-2014” тэмцээнд монгол залуу Б.Баясгалан хоёр уран бүтээлээрээ амжилттай оролцож байна.
