Ангилал: Эрүүл мэнд

Жүжигчин Р.Анхням Хятадын уран сайхны олон ангит түүхэн кинонд тоглож монгол жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулаад авсан. Тэгвэл энэ удаад дэлхийн кино урлагт Монголынхоо нэрийг дахин гаргах нь ээ. Өнгөрөгч Каннын наадмын үеэр францын кино найруулагч Jean-Jacques Annaud өөрийн шинээр бүтээж буй “Wolf Totem” киноныхаа зураг авалтын үеийн дүрс бичлэгийг үзэгчдэд сонирхуулсан байна. Уг кино энэ онд үзэгчдэд хүрэх бөгөөд киног Хятадын зохиолч Jiang Rong-ий ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа аж.

Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Амарсайхан Холливудын кинонд тоглохоор болжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард пробонд орох урилга ирж, цагаан сарын өмнөхөн Малайз улсад пробонд орсон бөгөөд пробоны хариу нь энэ сарын долооны өдөр гарчээ.

Монголын боксын холбооны 2014 улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар сарын 3-9-нд Спортын төв ордонд амжилттай болж өндөрлөлөө. 22 багийн 180 гаруй тамирчин эрэгтэй арав, эмэгтэй таван жинд өрсөлдсөн тус тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн бол “Хангарьд”, “Хилчин” багууд удаалсан юм.

Саяхан Оросын холбооны улсад зохиогдсон “Miss Russia International-2013” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байрын титэм гарджээ. Мөн тэрээр “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болжээ.

Топ модель Ч.Уранбилэг БНСУ-ын нийслэл Сөүлд болж буй олон улсын загварын “Үндэсний топ” наадамд оролцож байгаа.

Тэрээр Япон, Сингапур, Малайз, Хятадад үндэсний хувцасаа гайхуулж явсан бөгөөд ирээдүйд хувийн загварын агентлагтай болохыг хүсдэг нэгэн.

Монгол түмний үндэсний баяр сар шинэ болж байгаатай холбогдуулсан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн “Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн алдаршсан яруу найрагч Ш.Дулмаа, “Цэнхэрлэн харагдана” “Хулангийн шанд” “Ус уухын заяа” ином бүтээлээрээ монголчуудын оюуны мэлмийг баясгасан

“Ice Top” хамтлагийнхан цагаан сарын шинийн 2-нд “UB Palace”-ын их танхимд “Best of Ice top” нэртэй сүүлийн тоглолтоо хийсэн билээ. Уг тоглолтын үеэр Нийслэлийн соёлын газрын дарга Б.Батцэнгэл тус хамтлагийн дуучин Хаагий буюу Э.Хатанбаатарт “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ.

Монголын хошин урлагийн шилдгүүдийн нэг “Эрхэм элч” продакшны захирал, жүжигчин С.Лхагвасүрэн өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” цол тэмдэг хүртэхээр болжээ.

Найруулагч, зураглаач Д.Ангараг удахгүй болох Оскарын улаан хивснэээ алхах гэж байна. Түүнийг Америкийн кино зураглаачдын холбооноос Америкийн кино академийн шагнал гардуулах “Оскар”-ын ёслолын бүх арга хэмжээнд оролцох урилга гарджээ. 86 дахь удаагийн “Оскар” наадам гуравдугаар сарын 2-нд Лос-Анжелос хотноо болно. Энэ удаагийн “Оскар” 24 ангилалд шилдгүүдийг нэрлэх юм.