Монголын рок поп урлагийн хар азарга хэмээгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн бие даан гаргасан “Тэнгэрлэг андууд”, “Харанга Лхагваа”, “Нарыг хайрла”, “Замбатив” хэмээх дөрвөн цомог нь дэлхийн хөгжмийн хамгийн том цахим хуудас болох itunes-т байршин эх орондоо төдийгүй гадаадад суугаа түүний үнэнч шүтэн бишрэгчдэд хүрч эхэллээ.
Ангилал: Эрүүл мэнд
Төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн уран бүтээлүүдээ Itunes-ээр дамжуулан дэлхий дахинаа танилцуулж эхэлж байсан нь саяхан. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар түүний “Монгол Поп-2” цомог Itunes-н хамгийн шилдэг борлуулалттай 10 цомгийг тэргүүлж байна. Тус цомог нийт 7 дуунаас бүрдэж байгаа бөгөөд 6.93$-аар худалдаалагдаж байна. Үүгээр ч зогсохгүй түүний “Хайрын Хүч” цомог нь чартын 2-р байранд явж байна. Өмнө нь Монголын уран бүтээлчийн цомог дэлхийд тэргүүлж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ нь анхдагч болж чадсан байна.
Монгол түмний цэнгэлийн их эгшиг хэмээгддэг ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн олон улс орнуудаар олонтаа дуурсгаж яваа “Домог” хамтлагийн морин хуурч МУСТА “Д.Шинэцог-Гени” авъяас билгээрээ амьдруулсан яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн “Өнө мөнхлэй” хэмээх шинэ цомгоо өлгийдөн авжээ.
“Voice” хамтлагийн чадварлаг дуучин Д.Отгонжаргал Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.Тэрээр зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” түүхэн киноны гол дүрийг бүтээж, үзэгчдээс өндөр үнэлэмж авсан тухайгаа “Би Ану хатны Монголын түүхэнд байгуулсан гавьяаг харуулахаас гадна эмэгтэй хүний уужуу ухаан, энэрэнгүй сэтгэлийг гаргахыг хичээсэн.
Анхлан “Boomtown” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж өдгөө УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж тайз дэлгэцийн олон гайхалтай уран бүтээлүүдэд дүрээ мөнхөлж яваа залуу уран бүтээлч Б.Тамирын найруулагчаар нь ажилласан анхны богино хэмжээний кино болох “Амингоо” тун удахгүй дэлгэцнээ гарах нээ.
Т.Амина олон улсын дуулаачдын тэмцээний тэргүүн байрт шалгарлаа. ОХУ-ын Буриад Улсад болсон “Белый месяц-2013” олон улсын дуулаачдын уралдаанд дуучин Т.Амина амжилттай оролцож тэргүүн байрт шалгарлаа.
Хошин урлагийн салбараас төрсөн отгон Гавьяат Ариунболд өчигдөр цолны найраа нижгэр хийлээ. Улаанбаатар ресторанд болсон түүний цолны найранд урлаг соёлынхон тэр дундаа хошин урлагийн үе үеийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм.
Монголын язгуур урлагийг орчин үетэй хослуулан уран бүтээлээ туурвиж эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж яваа уран бүтээлчид бол “Алтан ураг” хамтлагийхан юм. Тэрээр шинэ шинэлэг болоод өөрсдийн бүтээж туурвисан бүхий л уран бүтээлүүдээ “Youtub” хуудсан дах албан ёсны “official channel”-аа байрлуулж үнэнч фенүүдээ баярлуулдаг бөгөөд тус хуудсаар зочилсон үнэнч фенүүдийнх нь тоо 50.000-д хүрч байна.
“Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-ийн жүжигчин, “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар өнгөрсөн 16-нд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагджээ. Тэрээр “Ану хатан” түүхэн уран сайхны киноны Галдан бошигт хааны дүрд амжилттай тоглож мянга мянган үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Түүнд өнгөрсөн 16-нд “Өргөө II”, “Тэнгис” кино театрт болсон “Ану хатан” түүхэн уран сайхны киноны өдөрлөгийн үеэрСоёлын тэргүүний ажилтан цол тэмдэгийн ёслол төгөлдөр гардуулсан байна.
Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Г.Бирваа агсны хүү, хөгжмийн зохиолч Б. Мөнхболдын анхны CD удахгүй хэвлэгдэн гарах гэж байна. Тус CD нь 2 хэсгээс /Дабль/ бүтсэн ба эхний CD нь түүхэн үйл явдлыг хөгжмийн хэлээр дүрслэн үзүүлсэн “Галдан Бошигт” хэмээх 5 ангит Симфони Сюит.
