Ангилал: Эрүүл мэнд

Монголын ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн олон улс орнуудаар олонтаа дуурсгаж яваа “Домог” хамтлагийн морин хуурч МУСТА “Д.Шинэцог-Гени” Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Хөгжмийн найруулагч Б.Алтанхуяг, Д.Мөнхзаяа нарын шилдэг хөгжмийн бүтээлүүдээс “Өнө мөнхлэй” хэмээх яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн шинэ цомгоо өлгийдөн авжээ.

Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж эх орныхоо нэрийг дэлхийн давцанд олонтоо гаргаж яваа ДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин дэлхийн алдарт тенор хоолойтон “Франсиско Винас”-ын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцож II байр эзэлж, мөнгөн мадалийн эзэн болжээ. Испани улсад зохиогдсон тус тэмцээнд мэдүүлгээ явуулсан олон улсын 500 гаруй дуурийн дуулаачдаас хагас шигшээд оролцох эрхийг 80 уран бүтээлчид авсан үүнээс сүүлийн шатанд шилдэг 17 дуучин тунаж үлдсэн бөгөөд өчигдөр “Gran Teatre del Liceu” театрт шилдгүүдээ тодруулсан билээ.

Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын баритон Э.Амартүвшин Испанид болж буй дэлхийн алдарт тенор Francesc Viñas-ын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны хагас шигшээд шалгараад байсан бол өчигдөр орой өөрийн цахим хуудсандаа финалын шатанд үлдсэн тухайгаа бичжээ.

Монголын цирк болон хошин урлагийн нэрт төлөөлөгч СТА Т.Латиф агсны уран бүтээлийг мөнхжүүлэх зорилгоор дуучин Л.Байзда “Латиф сан”-г байгуулжээ. Аавдаа хайртай хүн бүрийн л боддог бодол.. Аавдаа хайргүй, санан дурсдаггүй хүн гэж ч юу байхав. Гэхдээ өөрийн чаддаг зүйлээрээ бэлэг барина гэдэг бахархууштай…

Монголын рок урлагт өөрсдийн баялаг түүхээ хэдийнээ бий болгож, олон олон амжилтаараа гайхагдаж яваа “Sweetymotion” хамтлагийнхан “Best of Mongolia” буюу олон нийтийн санал асуулгаар оны шилдэгүүдийг шалгаруулах арга хэмжээнд интернет хэрэглэгчдээс хамгийн “Шилдэг хамтлаг” хэмээх номинацид нэр дэвшиж, хамгийн олон саналыг авч шагналыг хүртжээ. Хамтлагийн бүсгүйчүүд арга хэмжээнээс жаахан хоцорч ирсэн бөгөөд саналаа өгсөн нийт сонсогч фенүүддээ баярлалаа, Өнгөрөгч он бидний хувьд ололт амжилтаар дүүрэн он болж өнгөрлөө хэмээсэн юм.

Монголын балетын урлагийн нэрт мастер, үзэгчдийн хайртай бүжигчин Г.ЦолмонМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. Балетчин Г.Цолмон бол энэ цагийн шилдэг бүжигчин төдийгүй үзэгчдийн хайртай Жизель юм. Тун удахгүй шинэхэн Гавьяат маань Холливудын од, Америкийн “АВТ”-гийн шилдэг балетчин Саша Радецкитэй хамтран алдарт А.Аданы “Жизель” балетад бүжих билээ.

Монголын үзэгч түмэндээ тайз, дэлгэцийн олон дүрээрээ танил болж хайр хүндэтгэлийн хүлээхийн зэрэгцээ, драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадмын санаачлагч Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сарантуяа эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр “Ардын жүжигчин” цол тэмдгээр шагнууллаа.

Өнгөрсөн 10 дугаар сарын 26-28-ны хооронд арлын Япон улсын Нагоя хотод Японы Гэмтэл Согогийн Эмч нарын Холбооны 27 дугаар их хурал зохион байгуулагдсан байна. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог төдийгүй Япон улсын олон олон эмч мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн олон улсад дээгүүрт тооцогддог энэ байгууллагын хүндтэй хуралд Монгол улсаа төлөөлж дуучин Ч.Цэлмүүн амжилттай оролцоод иржээ.

Хоймор нутгаас төрөн гарсан хоолойн цараа сайтай, мэргэжлийн дуучдын нэг бол Отгойн Баянмөнх. Тэрээр 2012 оны 8-р сарын 10-нд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны шагнал “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Түүний шагналыг төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гардуулж өгсөн байна.