“Хайрын дууч” гэгддэг байсан дуучин С.Сэрчмаа хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийж Баярт гэгч өвөрлөгч залуутай гэрлэн шуугиан тарьж байсан билээ.
Өвөрмонголдоо толгой баян, хөрөнгөтэй бизнесмэн өвөрлөгч эртэй сүр дуулиантай хурим найр хийж хөөрхөн охинтой болсон ч хосууд удалгүй хоёр тийш болсон. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж эр нөхрөөсөө салсан С.Сэрчмаа эх орондоо эргэн ирж уран бүтээлдээ орсон. Өдгөө “Үнэн үү” ток шоуны хөтлөгч Нба буюу Нямбаяртай “Nba and Sally” цахим нэвтрүүлэг хийж үзэгчид болоод шүтэн бишрэгчдээсээ өндөр үнэлгээ авах болсон. Хэсэгтээ л хувийн амьдралаа хойш нь тавьж өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарсан дуучин бүсгүй маань шинэхэн хайртайгаа учирсан бололтой. Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сайн залуу учирвал гэрлэхэд бэлэн шүү” хэмээж байсан бүсгүй маань гэрлэх залуугаа олжээ. Тэрээр шинэхэн амраг, хөөрхөн охинтойгоо хамтдаа аз жаргалтай хоолонд орж явав. Ямартай ч дуучин бүсгүйдээ аз жаргал хүсье.
Эх сурвалж: www.shuurhai.mn