Нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж явсан, рок попын дунд үеийн төлөөлөгч дуучин Р.Номин урлагийн амьдралаасаа хөндийрөөд удсан билээ. Уран бүтээлээсээ хөндийрч бизнес эрхлэх болсон түүнийг сайхан хувцасладаг, мэдрэмжтэй, тачаангуй эмэгтэй гэж ярьцгаадаг. Мөн тэрбээр “N Fashion” хэмээх брэнд хувцасны дэлгүүр ажиллуулдаг билээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо ч тасардаггүй. Ийнхүү бизнесийн салбартаа чамлахааргүй амжилттай яваа дуучин бүсгүй тун удахгүй хуримаа хийх гэнэ.
Ангилал: Эдийн засаг
“TV5″ телевизээс гуравдахь удаагаа зохион байгуулсан “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчийг тодруулах гала тоглолт жүжигчин Ууганаагийн хөгжилтэй яриагаар эхэллээ. Бүжгийн спортын гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлж, нийт 10 бүжгийн төрлөөр өрсөлдсөн бүжигчин “одод” шилдгийн, шилдэг бүжгээ дахин бүжиглэсэн юм. Энэ удаагийн нэвтрүүлэгт дуучин, жүжигчин, нугараач гээд урлагийн салбар бүрт тэргүүлж буй дуучин Б.Болдбаатар, ноён Бондгор, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, Anemone хамтлагийн дуучин Баяржаргал, Маск продакшны жүжигчин С.Ганзориг, мисс Ч.Содтуяа, уран нугараач Лхагва-Очир нар оролцсон билээ.
Монголчууд бид шинэ оноо угтан аваад удаагүй байна. Үндэстэн даяараа шинэ жилийн баяраа тэмдэглэсэн тэрхүү үдэш олны танил хүмүүс 2013 оноо хэрхэн угтсаныг та бүхэндээ сонирхуулж байна.
Монголын рок поп урлагийн поп дива нарын нэг зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа 2012-2013 оны солигдох торгон мөчид Солонгос дахь монголчуудынхаа шинэ жилийн цэнгүүнд оролцож ая дуугаа өргөн хамтдаа шинэ оноо угтжээ.
Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр 11.40 цагаас Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль олгож эхэллээ. Эдгээр алдар гавъяатнуудын түрүүч болж, ард түмний гавъяат хэмээн нэрлэгдэж явсан “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд “Монгол Улсын Гавьяат жүжигчин” хэмээх эрхэм цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа.
Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр 11.40 цагаас Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль олгож эхэллээ. Эдгээр алдар гавъяатнуудын түрүүч болж 1990-ээд оноос эхлэн өнөөдрийг хүртэл залуусыг байлдан дагуулж буй “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун “Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн” хэмээх эрхэм цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа.
“Дэлхий сөнөнө” гэсэн цуурхал хүмүүсийг түгшээсэн арванхоёрдугаар сарын 21-нд хотын гудамж хөл хөдөлгөөн багатай, Монголд шугамын автобус, дуудлагын таксинаас өөр машин байдаггүй мэт. Энэ өдөр “Амьдралын тойрог” булангийн зочноор Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяаг урьсан юм. Шинэ жилийн баярт зориулсан тоглолтын урилгад дарагдаж завгүй байгаа ч бидэнд, манай уншигчдад цаг гаргасанд нь талархаж, бас цагаасаа хожимдохгүйн тулд яарав.
Үзэгчдийн хоног тоолон хүлээж буй “Ану хатан” киноны дуу, клиптэй болжээ. Хамгийн олон хит дууны зохиогч, гитарчин Л.Өлзий-Орших үг аяыг нь бичсэн рок баллада төрлийн “Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг” дууг “Хурд” хамтлаг дуулжээ. Клипний зураг авалтыг Галдан сэтгэлтэй бүсгүйгээ ах Сэнгэ хунтайждаа алдаад ногоон дарь эх бэлэглэчихээд Цастын орны зүг алсран одож байгааг харуулсан талд хийсэн аж. Ойрын үед шинэ уран бүтээл хийгээгүй “Хурд”-ын ийнхүү “Ану хатан” киноны дуугаар фэнүүдтэйгээ эргэн мэндчилж байна. Сонирхолтой нь хамтлагийн ахлагч Д.Ганбаяр цэрэгт байхдаа “Мандхай цэцэн” киноны олны хэсэгт “тоглож”, овсгоо гарган Мандхай хатан зэрэг гол дүрийнхэнтэй патиараа татуулсан нь тэдний студид өлгөөтэй байдаг гэнэ.
Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн дахин давтагдашгүй авъяас билиг, стил имиджээрээ тодорч дуунд дуртай дуучин монгол түмнийхээ шүтээн нь…
ХХ зууны Монголын нэрт сэхээтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит сангаас олгодог Гоо зvйн дээд шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.Шагналын эзнээр Пласидо Доминогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан зэрэг хүн төрөлхтний хэмжээний их сорилго наадамд тэргүүн болон дэд байрт шалгарсан Энхбатын Амартүвшин тодорсноор “С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагнал” хүртжээ.