Монгол улсын ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр Япон улсын ЭСЯ-ны өргөөнд болжээ. Японы Засгийн газраас Монгол Улсын Ардын жүжигчин,төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг тус одонгоор шагнах болсноо энэ оны 11 дүгээр сарын 3-ны өдөр мэдэгджээ. Энэ удаагийн шагналыг түүний явуулж буй үйл ажиллагаа хоёр орны соёлын харилцаа болон ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг нь үнэлэн олгож байгаа юм.
Ангилал: Эдийн засаг
“Монголын дизайнеруудын холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж, загварын ертөнцийхнийг нэгэн дээвэр дор нэгтгэсээр 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй “Гоёл-2013” наадам шилдгүүдээ тодруулсан бөгөөд загвар өмсөгч О.Пүрэвдулам энэ жилийн “Топ модель” хэмээгдэн өргөмжлөл хүртлээ. Түүний хувьд “Catwalk” хамтлагт дуулж, “Asian model-2011” тэмцээнээс “Asian star model” өргөмжлөл хүртэж амжсан тэрбээр ийнхүү “Гоёл” наадмаас төрсөн 14 дэх топ модель болж байгаа юм. Мөн “Гоёл-2013” наадмын шилдэг дизайнерын шагналыг “Аяс Кашмер”-ийн ерөнхий дизайнер М.Оюунбилэг хүртжээ.
Монгол Улсын Төрийн шагналт зураач С.Саранцацралт XXI зууны дэлхийн шилдэг оюунлаг сэхээтний нэгээр тодорчээ. Их Британийн Кембриджийн их сургуулийн намтар судлалын төвөөс эрхлэн тодруулдаг оны 2000 хүний нэг нь С.Саранцацралт болж уг шагналын өргөмжлөл, медалиа саяхан хүлээж аваад байна. Энэхүү шалгаруулалтад орсон хүмүүсийн намтрыг ном болгон хэвлэж Кембридж, Харвард зэрэг томоохон сургуулиудын номын сангуудад тараадаг юм байна. Орчин үеийн гарамгай хүмүүсийн намтрын байгууллагаас олгосон шагналын хүндэт өргөмжлөлд бичихдээ “Олон улсын намтрын төвөөс Монгол Улсын нэрт зураач Сэр-Одын Саранцацралтын дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж 2012 оны дэлхийн оюунлаг 2000 хүний нэгээр өргөмжлөв” гэжээ.
Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж дэлхийн алдартай театруудын тайзнаа од болон гялалзаж буй ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Испанийн Валенсия хотын дуурийн театрт уригдан, өнгөрсөн сарын дундуур тус улсыг зорьсон юм. Тэрээр дэлхийд алдартай театруудын нэг “Palau de les Arts Reina Sofia”-гийн тайзнаа Дж.Вердийн “Риголетто” дуурьт дуулаад иржээ. Э.Амартүвшин гэрээ ёсоор “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттод дуулах байсан ч түүнийг очсоны дараа хөтөлбөрт нь өөрчлөлт орсон учраас тус дуурийн Монтероне гүнгийн дүрийг бүтээсэн байна. ДБЭТ-ын гоцлооч Э.Амартүвшин өнгөрсөн зун дэлхийн дуурийн урлагийн амьд домог болсон алдарт тенор Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд анх удаа оролцон, тэргүүн байр эзэлж, түүнээс “Таны өмнө дэлхий нээлттэй байна” гэсэн гайхалтай магтаалтайгаар эх орондоо ирсэн билээ. Э.Амартүвшин уг уралдааны сүүлийн шатны шалгаруулалтад Дж.Вердийн “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттогын ариг эгшиглүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Цогдоржийн Бавуудорж, Математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд, хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Тугалын Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар, Очбадрахын Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээж, баяр хүргэлээ.
“Sweetymotion” цагийн дөрвөлийн нэг, дуучин Ч.Солонго хамтлагийнхаа 15 насны төрсөн өдрөөр Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр энгэр мялаав. Өнгөрөгч баасан, бямба гаригт “АСА” циркт төрсөн өдрийн баяраа анх удаа фенүүдтэйгээ тэмдэглэсэн “Sweetymotion”-ы сюрпризийн нэг нь хамтлагийн экс-гишүүн Ч.Солонго байсан. Харин Солонгоод барьсан сюрприз нь СТА хэмээх хүндэтгэл байлаа.
Манай рок попын амтат жимснүүд болох Киви хамтлагийхан тун удахгүй хийх гэж байгаа билээ. Тус хамтлагийнхан байнга л олны хараанд өртөж явдаг. Хамтлагийн дуучин Намуунааг рок попынхны хар сувд хэмээдэг. Хэвлэлийхэн түүний энэ эрлийз төрхийг нэгэн африк гаралтай улсаас олоод байгаа.
Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж олон сайхан уран бүтээлүүдээрээ бэлэг барьж ирсэн МУГЖ С.Жавхлан сүүлийн үед улс төрд оролцоод урлагаасаа жаахан хөндийрөөд байсан билээ. Тэгвэл өнөөдөр Хөгжмийн зохиолч Б.Магсаржавын “Хайранд мансуурсан аялгуу” тоглолтод оролцож ая дуугаа өргөсөн билээ. Тэрээр дуу хуурын ертөнцөөс багагүй хугацаанд хөндийрсөн гавьяат маань саяхан телевизийн нэгэн ярилцлагаар үзэгчдийг багагүй хөгжөөгөөд авчээ.
Спортоор овоглосон хүн бүрийн сүлд дуу болох “Тамирчны алдар” дууны 25 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан хамтлагийн дуучин, МУГЖ Д.Жаргалсайханд энэ сарын 28-ны өдөр “Спортын төв ордон”-д үе үеийн тамирчин, алдартан гавьяатнууд хүндэтгэл үзүүлэхээр болсон тухай “Мөнгөн цагираг” клубээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Буриад улсын Ардын жүжигчин, “Премьер министр” хамтлагийн дуучин, МУСТА Б.Амархүүг 2006 онд “Народный артист-3” тэмцээний финалын шатанд Марина Девятова гэх бүсгүйтэй сүүлийн хоёрт үлдэхэд аав нь хүүгээ “тэмцээнд түрүүлэхгүй байсан ч болно доо. Сүүлийн хоёрт багтсан нь л том амжилт. Тэмцээн Оросод болж байгаа учраас үзэгчид орос бүсгүйд л саналаа өгөх байх” гэж бодож байсан гэдэг. Гэтэл ялагчийг тодруулах мөчид Амархүү Борхүү гэж сонсоод чихэндээ ч итгээгүй ажээ. Тэмцээнд 30 мянган авьяастан өрсөлдсөнөөс цорын ганц монгол залуу орсон нь Б.Амархүү байв. Түүнээс хойш өдгөө зургаан жил өнгөрчээ. Тэрбээр Оросод гэрээтэй ажилладаг тул тэр бүр нутагтаа ирээд байх боломж үгүй.