Өнөөдөр “Камертон” хамтлагийн ахлагч дуучин Д.Болдын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 34 нас хүрч байгаа юм. Монголын рок, попын урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ үүсгэж, “Камертон” хамтлагийнхаа уран бүтээлээс гадна бие даан “Хайрын хүч”, “440Hz”, “Амьдралын гол дүр”,”Only one” гээд дөрвөн ч цомгийн эзэн болсон тэрбээр авьяаслаг дуучнаас чадварлаг продюсер юм. 2010 оноос эхлэн “Монгол поп” урсгалыг нэвтрүүлж Монголын үндэсний хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх, урсгалыг бий болгож чадсан дуучин Д.Болдод мянга мянган фенүүдийнх нь өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.
Ангилал: Эдийн засаг
Монголын рок попын охидын ууган хамтлаг болох “Sweetymotion”-ы экс гишүүн дуучин С.Сэрчмаа буюу Сэлигийн жинхэнэ нэрийг С.Ширчмаа гэдэг ажээ. Тэрээр түүнийг багаас нь Шэли гэж дууддаг байсан бөгөөд уран бүтээл туурвиж эхлэх үеэсээ С.Сэрчмаа гэдэг нэрээр өөрийгөө нэрийдэх болсон гэнэ. Энэ тухай “Sweetymotion” хамтлагийн гишүүд саяхан телевизийн нэгэн шоу нэвтрүүлэгт оролцохдоо “ам алдсан” юм.
Монгол улсын дуурь бүжгийн эрдмийн театрын зорилго, зорилтын хүрээнд дэлхийн сонгодог урлагийн нэрт мастеруудыг эх орондоо урьж ирүүлэх ажлын нэг болсон Холливудын од, Америкийн шилдэг балетчин, жүжигчин Саша Радецки өнгөрсөн ням гаригт Улаанбаатарт ирсэн билээ. Монголд анх удаа зочилж буй Саша Радецки өнөөдөр 15.00 цагт Бөхийн өргөөнд эхэлсэн их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийг ойд зориулсан 256 бөхийг үзэхээр иржээ. Дуурийн тайзнаа балетын урлагийг гайхуулан дэлхийг байлдан дагуулж буй түүний сонирхлыг Монголын үндэсний бөх өөрийн эрхгүй татсан гэнэ.
Дэлхийн сор болсон бүтээлүүдийн нэг Грекийн сонгодог жүжгийн оргил болсон Т.Софоклийн “Эдип хаан” жүжгийн гол дүрийг бүтээж, театрын тайзнаа гялалзсан энэ эрхэм бол УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд юм. Тэрбээр омголон төрх, баргил хоолойгоор үзэгчдийн танил болсон жүжигчин залуу соёлын тэргүүний ажилтан хэмээх цол тэмдэгээр энгэрээ мялажээ . Түүний бүтээж туурвисан урын санд 20 гаруй гол болон туслах дүр бий. Өмнө нь түүнийг СТА цол, тэмдгээр шагнах шийдвэр гаргасан ч онцгой өдрийг тохиолдуулж “Гамлет”-ын нээлтийн үдэш түүнд ийнхүү баяр нэмжээ.
Монголын рок поп урлагийн сахиусан тэнгэрүүд болох “Sweetymotion” хамтлагийнхан “Playboy Mongolia” сэтгүүлийн хоёр дахь дугаарын “cover girls” болжээ.
Тэрээр дэлхийн сая сая эрчүүдийг байлдан дагуулж, дурлуулдаг домогт “Playboy” сэтгүүл өнгөрсөн сард Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр хэвлэгдэн, уншигчдын гарт хүрч эхэлсэн юм. “Sweetymotion” хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа ба төрсөн өдрийн гэнэтийн бэлгээсээ ийнхүү задалж эхэллээ.
Сүүлийн үед шинээр урлагт хөл тавьж байгаа залуу охид, бүсгүйчүүд зоригтой, нүцгэлж гоо сайхнаараа гайхуулан өөрийгөө үнэлүүлэх болжээ.
Тухайлбал УДЭТ-ийн жүжигчин Г.Отгонцэцэгийн хувьд урлагийнхан дундаа хамгийн секси дүр төрхтэй жүжигчин тодотголтой. Сексийн талаар хамаагүй нээлттэй ярилцдаг нь түүнийг улам дур булаам, секси имижтэй болгодог гэдэгт секси жүжигчин маань итгэдэг гэнэ лээ. Тиймээс түүнд ирсэн ихэнх кино, клипний санал нь эротик дүр бүтээх байдаг.
Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн стилл имиж өнгө төрхөөрөө хэдийнээ орон зайгаа эзэлсэн дуучин Ану буюу Уранхолбоо “Cosmopolitan” сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарын нүүрийг чимжээ. Тэрээр өнгөрсөн есөн сарын нэгнээс эхлэн Бээжин хотноо сурч эхэлсэн тэрээр өнгөрсөн 10-р сард эх орондоо ирэн тус сэтгүүлийн нүүрийг чимэх зургаа авхуулжээ. Түүний энгэр нь хагас задгай, цагаан даашинз нь түүнийг ихэмсэг бөгөөд гайхалтай үзэсгэлэнтэй харагдуулж буй юм.
Монголын дууны хөг аялгууны нэрт мастер МУСТА Б.Пүрэвсүрэн өөрийн уран бүтээлүүдийн дээжсээс бүрдсэн “Ирж яваа цаг” шинэхэн цомгоо хэвлэлтэнд явуулжээ.
Б.Пүрэвсүрэн нь монголын нийтийн дууны салбарын томоохон уран бүтээлчдийн дуулсан олон хит дууны эзэн гэдгээрээ бидэнд хэдийнээ танил болсон нэгэн.
Хэдэн жилийн өмнө нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн содон өнгө аяс бүхий дуугаар түрлэг нэмж басхүү нэгэн шинэ үгийн утга нэмсэн яруу найрагч Найдансодын Энхбаатар найрагчийг “Айргаар цэнгэгч” хэмээн нэрлэж болно. Түүнийг ийн нэрлэхийн учрыг өгүүлсү. 5,6 дугаар ангийн жаалхан хүү нэгэн өдөр ган үзгээ хурцлан “Хавар” гэх гарчигтай “хөөрхөн” гэгч нь аргагүй шүлэг бичжээ. Гэтэл эл шүлэг нь Төв аймгийн “Анхдугаар таван жил” сонинд хэвлэгдэж тухайн үедээ “мань эр” ангидаа “Од” болон гялалзаж шүлгээр жигүүр хийн дэрвэж явжээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана өчигдөр уншигчидтайгаа уулзлаа. “Интер ном”-д болсон тус уулзалтыг “Номын түлхүүр” сэтгүүлийн газраас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд анхныхаа зочноор түүнийг сонгожээ. Зохиолч 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөнөөс хойш орчуулгын болоод үргэлжилсэн үг, яруу найргийн олон номоор уншигчдынхаа оюуны хэрэгцээнд хувь нэмэр оруулсан билээ. Тодруулбал “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “Сэтгэл рүү шагайгч түүнд” зэрэг яруу найргийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Шүгдэн” зэрэг роман хэвлүүлсэн.