Монголын рок попын урлагт гурван өөр дүр төрхөөрөө цахиур хагалан, залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн “Киви” хамтлагийнхан ярих зүйл ихтэй бүсгүйчүүд. Учир нь, царайлаг бас нуруулаг гурван охиноо харамласан продюссер, ая зохиогч Б.Ангирмаа хамаг бүхний гол сэдэв болдог учраас тэр.
“Би энэ гурвыг хамгаалж, элдэв залуусыг ойртуулахгүй гэхдээ гэрийнх нь гадаа буу бариад манах нь холгүй хонодог” гэж хэвлэлийнхэнд тайлбарласан эрхэм хатагтай “Төмөр хатагтай” нэр зүүгээд авсан удаатай.