Ангилал: Эдийн засаг

Аавынхаа авьяасыг өвлөсөн бяцхан хүү эрийн цээнд хүрчээ. Дуучин Баярын хүү дуучин Б.Хонгор өнөөдөр хуримлана. Би сайн дуучны хүү гэхээсээ өөрийн сурч боловсроход илүү анхаарсан тэрбээр “MCS” группын харьяа “Skyresort” цанийн баазын захирал н.Батсуурийн охин Б.Анартай хуримлах гэж байна.

Дуучин Б.Хонгор цэцэрлэгийн бяцхан хүү байхаасаа урлагийн тайзтай хувь заяагаа холбосон нэгэн. Тэрбээр Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд Хятад хэлийг сайн эзэмшсэн нь бусад дуучдаас ялгарах тал бий. Түүний сүйт бүсгүй Б.Анарын хувьд гадаадад бизнесийн удирдлагаар өндөр боловсрол эзэмшсэн, даруухан бүсгүй байдаг аж.

Үргэлж содон, өвөрмөц төрхөөр ялгарч байдаг дуучин Ану энэ удаад алтлаг гоёлоо дэлгэлээ. Тэрбээр саяхан өөрийн фейсбүүк хуудсандаа “Торго” салоны бүтээсэн үндэсний хэв маяг бүхий алтлаг даашинзтай зургаа нийтэлжээ. Анугийн энэхүү төрхийг “Six photo” студийн гэрэл зурагчид Богд хааны ордон музейд авсан гэнэ.

Элэглэгч Ж.Булган-Эрдэнэ, Т.Анхбаяр, Б.Нямхүү нарын хамтран байгуулсан “Пароди” хамтлаг ирэх сард анхны бие даасан тоглолтоо үзэгчдэд толилуулахаар болжээ. Уг тоглолтод УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, дуучин Ноён Бондгор, “Хип хоп” холбооны тэргүүн Баавар зэрэг олон олны танил хүмүүсийг дууриан элэглэх аж. Мөн жүжигчин Ж.Булган-Эрдэнэ хоёр ч эмэгтэй дуучныг элэглэх аж.

“Sweetymotion” хамтлагийнхан ард түмний зүрх сэтгэлд хэдийнэ хоногшсон тэр л сайхан дуугаар урын сангаа баяжуулахаар зорьжээ. Энэ ажлынх нь эхлэл болж, “Аргалд авсан эжий” дууг дүрсжүүлэхээр зургаа авч эхэлжээ. Дууны клипээ “ND” болон “Styletto”студиэр хийлгэж байгаа юм байна.

Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” группын гишүүн Д.Отгонжаргал “Ану хатан” түүхэн сэдэвт киноны гол дүрд тоглож байгаа билээ. Киноны зураг авалт дуусах шатандаа орсон аж. Тэгвэл дуучин Д.Отгонжаргал саяхан Ану хатны дүрд хэрхэн тоглосон талаар яриа дэлгэхдээ сонирхол татам зүйл ярьсан нь ёстой л залуусыг байлдан дагуулж байгаа гэнэ.

Хоёр дахь амьдралаа зохиож, нүсэр хурим хийсэн хийлч Ч.Дэлгэрцэцэг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулахаар шийджээ. Тэрбээр уран бүтээлийнхээ хажуугаар охид эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч, тодорхой хэмжээгээр туслалцаа үзүүлэх “W” нэртэй клуб нээсэн гэнэ. Хийлч бүсгүйн хувьд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн зовлон жаргалыг ойлгож, сэтгэлийн дэм өгөхийг туйлаас хүсч явдаг учраас ийн зориглосон байна.

Малайзад загвар зохион бүтээгчийн сургуулийг төгсч, Куала Лумпурт дизайнер болон загвар өмсөгчөөр ажилладаг Г.Золцэцэг бол Katya Zol брэндээрээ олонд танигдсан бүсгүй. Тэрбээр хоёр жилийн өмнөөс өөрийн нэрийн брэндийг бий болгохоор шийдсэн аж. Энэхүү ажлаа анхлан ганцаараа эхлүүлсэн бөгөөд интернэтээр судалгаа хийж, материалуудаа сонгон авч, загвараа гарган бүх хувцсаа өөрөө оёдог байжээ.

Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Камертон 2” төслийн ажил гээд энэ зуныг цаг зав муутай өнгөрүүлсэн ч тун удахгүй шинэ уран бүтээлээрээ фенүүддээ бэлэг барихаар зэхжээ. Тэрбээр “Зүрх минь хайраар цохилох юм” нэртэй шинэ дууныхаа бичлэгийн ажилд орсон бөгөөд ирэх ес, аравдугаар сард багтаан хоёр ч цомог гаргахаар төлөвлөсөн гэнэ. Үүнд, “Монгол поп” цомгийн үргэлжлэл болгон “Монгол поп 2”, мөн R&B, поп урсгалаар гарах шинэ цомог багтжээ. Мөн тэрбээр шинэ клипийн ажилдаа орсон гэнэ.

Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж буй хийлч бүсгүй Ч.Дэлгэрцэцэг цэцэг, ургамал, ногоо тарих тун чиг дургүй нэгэн гэнэ.

Тэрээр саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Би гэрийнхээ тавилгыг өөрчлөөд гэртээ хүмүүс урих дуртай. Харин элдэв янзын цэцэг, ногоо, ургамал тарих үнэхээр дургүй. Яагаад ч юм манайд цэцэг ургадаггүй. Уг нь цэцэг тарих хүүхэд гаргах эмэгтэй хүний үүрэг юм гэнэ лээ. Гэвч ургахгүй байгаа цэцэг, навчыг яалтай ч билээ.

МУГЖ И.Одончимэг болон Т.Бархүү нарын хувьд 2012 он дуулиан, шуугианаар дүүрэн жил болж байгаа гэхэд хилсдэхгүй. Он гарахаас хэдхэн хоногийн өмнө амаржсан гавъяат маань хэдхэн ээж болоод удалгүй эмээ болсон. Харин өнгөрсөн эмэгтэйчүүдийн баяр буюу Мартын 8-нд түүний нөхөр жүжигчин Т.Бархүү гэргийдээ алмаазан шигтгээтэй цагаан алтан бөгж бэлэглэж, албан ёсоор гэрлэх санал тавьсан.