Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Гурван охин” нэрээ сольж цомог гаргана
Оддын амьдрал

“Гурван охин” нэрээ сольж цомог гаргана

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_охин”-27901221582012-07-26-17-41[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Гурван охин” нэрээ солих талаар ярилцсан бөгөөд залууст “Гурван хүүхэн” гэж шоолуулаад тайван ч дуулж чадахаа больсон гэх. Мэдээж хэрэг, тэдэнд “Гурван үрэл”, “Гурван алим” гэсэн нэр ч зохихгүй гэдэг нь тодорхой. Тиймээс монгол нэр өгөх үү, эсвэл гадаад нэр сонгох уу гэсэн томоохон асуулт тулгарчээ. Үүний зэрэгцээ, Г.Анхмаа ээж болсон учраас энд тэндхийн нэвтрүүлэгт уригдахдаа “Найз залуу байхгүй. Гэр бүлийн амьдралаа төлөвлөөгүй” гэсэн гэнэн үг унагахгүй байхаар шийдсэн юм байх. Ганц бие, залуухан, царайлаг, дэгжин, бас авьяастай гэх тодотгол нь эмэгтэй хамтлаг, дуучдын хувьд эрэгтэй голдуу фэнүүдийнхээ хүрээг тэлэх алтан боломж.

Гэвч гучин насны босго шүргэж, эхнээсээ нөхөрт гарч байгаа тэдэнд өөр сонголт алга юм чинь одоо яая гэхэв. Тэртээ тэргүй, болсон болоогүй дуу дуулаад хагас нүцгэлээд эхэлсэн нялх охидын дэргэд тэд яах аргагүй эгчмэд харагдана.

Энэ бүхэнтэй санал нийлсэн хамтлагийн ахлагч Д.Ану саяхан нэгэн нэвтрүүлэгт орохдоо ийн ярьсан юм. “Гуч хүрээд ч тэр үү, аливаа зүйлд илүү бодлоготой ханддаг болсон. Тиймээс хэн бүхний хэл амны бай болж, элдэв ярианы сэдэв болохоос зайлсхийдэг. Би зүгээр л өөрийнхөөрөө амьдармаар байна. Гэр бүл, хайр дурлалын хувьд ч тэр. Ойрын хугацаанд манай хамтлаг шинэ цомог гаргах, нэрээ солих тал дээр олон зүйлийг шийднэ. Гишүүдийн амьдралын хэв маяг болоод уран бүтээлийн шаардлагаас болоод иймэрхүү өөрчлөлт хийж байгаа юм” гэсэн дуучин бүсгүй ч продюссер Д.Болдын тусламжтайгаар ээлжит тэсрэлт хийхээ амласан юм.

www.urlag.mn Ayu

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026
Оддын амьдрал Урлаг

P Diddy дахин ганцаарчилсан хорих байранд шилжжээ

03/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Bigbang” хамтлагийн экс гишүүн T.O.P, дуучин, жүжигчин Nana нар үерхэж байгаагаа албан ёсоор зарлалаа

03/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026

Хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ

07/10/2026

А.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.