Ангилал: Спорт

​Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөв. Энэ өдрийн барилдаан нэлээд онцлогтой байсан. Башёг тэргүүлэгчийн араас нэхэж буй 70 дахь аварга Харүмафүжи, озэки Кисэносато нар унаж, 69 дэх их аварга Хакүхо давсан тохиолдолд түрүү бөх тодрох байлаа. Ингээд башёгийн гол баатруудын нэг Харүмафүжи нутаг нэгт ёкозүна Какирюүд өвдөг шороодсон. Харин Кисэносато 69 дэх их аварга Хакүход унаснаар Хакүхо мэргэжлийн сүмод 33 дахь түрүүгээ хүртэж түүхэн амжилтын эзэн боллоо.

NBA-ийн “Лос Анжелес Лэйкерс”-т хоёр улирал тоглож байсан С.Паркер Монголын “Үндэсний супер лиг”-ийн “Мэдимонс Шонхорууд”-ын бүрэлдэхүүнд ирлээ. Тэрээр 1981 оны зургаадугаар сарын 1-нд Нью Йорк мужийн Бруклин хотод төрсөн. 2002 оны драфтаар хөгжлийн лигээс NBA-д элссэн байна. Түүнээс хойш “Клевлэнд Кавалейрс”, “Детройт Пистонс”, “Финикс Санс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Майами Хит”, “Лос Анжелес Клипперс” зэрэг далайн чанадын мэргэжлийн лигээс гадна ОХУ, БНХАУ, Грек, Иран, Венесуэль, Доминикан, Хорватын сагсан бөмбөгийн лигт тоглож байв.

Арлын орны сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн 12 дэх өдрийн барилдаанд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал озэки Котошогэкүг унагаж, унаагүй 12 даваатай боллоо. 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутгийн бөх сэкиваки Ичиножёү А.Ичинноровыг, 71 дэх аварга Какарюү М.Ананд озэки Гоэйдог тус тус давлаа.

Эмэгтэйчүүдийн анхдугаар үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт хүснэгтэнд нэг хожил хожигдолтойсүүл мушгиж байгаа Дорноговь Таван Дохио гурван хожил нэг хожилтой тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй SBL Хасын Хүлэгүүд багийн хооронд болсон юм.

Мэргэжлийн сумогийн Хацү башёгийн 11 дэх өдрийн барилдаан өнөөдөр болно. Эхний арван өдрийн дараах байдлаар ёкүзона Хакухо М.Даваажаргал ганцаараа башёг тэргүүлж байна. Тэрээр өнөөдөр хүчтэй озэки Гоэйдотой барилдана. Хакухо аварга энэ сарын башёд түрүүлж чадвал 1700 жилийн түүхтэй Японы үндэсний спортын оргилд гарах болно.

Монголын даамын холбооны энэ оны анхны тэмцээн болох насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт Баянзүрх дүүргийн “Бадмаараг” төвд нэгдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 18 аймаг, долоон дүүргийн эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчин оюунаа сорьсон юм.

Тэмцээний хагас шигшээ тоглолтын эрэгтэйчүүдийн ангилалд 66 даамчин өрсөлдсөнөөс гавьяат тамирчин, ОУХМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн ангилалд 42 даамчин өрсөлдсөнөөс их мастер М.Нямжаргал түрүүллээ.

Хэрэв Г.Отгонцэцэг легионер тамирчин болохын зэрэгцээ ирэх 2016 оны олимпд Казакстан улсын нэрийн өмнөөс зодоглох бол иргэншлээ солиход хүрнэ. Учир нь манай хоёр улсын аль алиных нь хуулинд давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй. Мөн энэ үеэр Болат Хавлахат “Г.Отгонцэцэг Казахстан улсын иргэн болох ёстой. Иргэншилтэй холбоотой бичиг баримтуудыг авсан. Олон улсын жишгээс харахад нэгэнт МҮОХ, холбогдох холбооноос зөвшөөрөл авчихсан байхад тамирчны эрх ашгийн үүднээс асуудал нааштайгаар хурдан шийдэгддэг. Бид тамирчны эрх ашгийг зөрчихгүй байх үүрэгтэй” гэжээ.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваа клуб бол “Голден жим”. Үргэлж шинийг илэрхийлж, үйлчүүлэгчиддээ шинэлэг бүхнийг мэдрүүлдэг тус клуб нь дөрвөн салбартай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.