Ангилал: Спорт

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 38 дахь, эмэгтэй чөлөөт бөхийн 14 дэх удаагийн УАШТ энэ сарын 9-11-ний өдрүүдэд болж байна. Өчигдөр эрэгтэй 57 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 58 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан болж зарим жингийн аваргууд тодорчээ.

Шиноби фитнесс клуб болон Монголын бодилдинг фитнессийн холбоо, залуучуудын холбооноос зохион байгуулж буй бодибилдингийн спортоор хичээллэж байгаа шинэ залуу тамирчидаа дэмжиж мөн шилдэг тамирчдийн бэлтгэлжилтийг сайжруулах зорилгоор SHINOBU CUP 2015 тэмцээнийг зохион байгуулж байна.

Улсын Их Хурлын даргын ивээл дор, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Шатрын Холбоо хамтран Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оны нэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна.

Гавъяат боксчин Н.Төгсцогтын амжилтаар бахархдаггүй монгол хүн гэж үгүй биз ээ. Тэгвэл Н.Төгсцогтын 13 секундэд 130 цохилт хийж байгаа бичлэгийг “Es news” –ийн сэтгүүлч Элли Секбич youtube сайтад байршуулснаар олон хүнийг гайхшруулж байна

Бодибилдинг фитнессийн спортыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, бодибилдинг фитнессийн спортоор дамжуулж олон нийтийн эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалын төлөө нийгэмд уриалах, шинэ залуу тамирчдаа дэмжих тэднийг ирээдүйн шилдэг тамирчин болох үүд хаалгыг нээх зорилгоор “SHINOBU CUP-2015” бодибилдинг фитнессийн нээлттэй тэмцээнийг 2014-01-17нд зохион байгуулахаар болжээ.

Дөрвөн хоногийн дараа хуучин оноо үдэж, шинээ он угтах гэж байна. Оны зааг дээр оныхоо шилдгүүдийг шалгаруулж алдаршуулдаг билээ. Тэгвэл монгол улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, “Монгол Глобал” компаний захирал буудлагын спортын мастер Б.Ганбаяр нар МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнууллаа. Уг шагнал манай улсын спортын хорооноос олгодог хамгийн дээд шагнал нь юм.

Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Мумбай хотноо үргэлжилж байна. Өчигдөр 85 кг-ын жинд “Монголын Мистер” Ж.Нурлан дэлхийн аваргын алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа Мумбайн тэнгэрт мандуулсан юм.

Ирэх онд эх орондоо олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой.

Өчигдөр буюу 12сарын 1 нд Монголд анх удаа эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийн тэмцээн нээлтээ хийлээ . Тус тэмцээнд Дорноговь Таван дохио, Баянгол Фалконс, ШУТИС Шаркс, Худалдаа үйлдвэрийн дээд сургууль, Мон-Алтиус биеиййн тамирийн дээд сургууль, SBL Хасын хүлгүүд гэсэн багууд өрсөлдөх юм.