“Лондон-2012” олимпийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр манай улсыг төлөөлөн найман тамирчин оролцоно. Тэд олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан дээр бэлтгэлээ базааж байгаа билээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болдог спортын их наадамд манайхан ямархуу бэлтгэлтэй байгааг сурвалжлахаар “Найрамдал” дээр очлоо.
Ангилал: Спорт
“Тал нутгийн марафон-2012” ирэх ням гарагт Цонжин болдогт зохион байгуулагдах гэж байна. Тус марафонд 15-аас дээш наснынхан хамрагдах боломжтой бөгөөд хэд хэдэн насны ангиллаар зохион байгуулагдах аж. Тухайлбал, 15 хүртэлх насны охид, хөвгүүд нэг км газрын туулах бол 40-60 насныхан таван км, 60-аас дээш насныхан гурван км газарт гүйх юм.
Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах хөвгүүдийн /18 нас хүртэлх насны/ 6 дахь удаагийн тэмцээн 2012 оны 07 сарын 24-наас 08 сарын 01-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо Цинхуа их сургуулийн салбар дунд сургуулийн спорт зааланд болно. Тэмцээнийг БНХАУ-ын Боловсролын яам, Азийн хүүхдийн спортын холбоо/АХСХ/, БНХАУ-ын хүүхдийн спортын холбоо хамтран зохион байгуулах гэж байна.
“Алтан хальс” холбоо Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран Монголд анх удаа задгай талбайд кино гаргах гэж байна. Тэд сонгодог болон арт хаус киног илүү өргөн хүрээнд таниулж, сонирхолтой содон бүтээлүүдийг олны хүртээл болгохын тулд Dreamers’ Day өдөрлөгийн зохион байгуулдаг.
Дэлхий даяар 1966 оны долдугаар сарын 20-ныг Олон улсын шатрын өдөр болгон (International Chess Day) тэмдэглэж иржээ. Олон улсын шатрын өдрийг 1924 онд байгуулагдсан Олон улсын шатрын холбооны (World Chess Federation, FIDE) шийдвэрээр тэмдэглэх болсон байна.
Өчигдөр Монголын олимпийн боксын холбоо, Биеийн тамир спортын газрын хамт олон олимпод зодоглох тамирчдаа үдэх арга хэмжээ боллоо. Спортын ордны хоёр давхарт байрлах боксын зааланд үе үеийн ширэн бээлийтнүүд цуглажээ. Эл өдөр Бээжингийн олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, гавьяат тамирчин Н.Төгсцогт, Б.Түвшинбат болон дасгалжуулагч нарын хамт ирсэн байлаа. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг ирээгүйд олон хүн гайхсан юм.
Лондоны олимпод өрсөлдөх манай баг тамирчдын хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн болон Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан Архангай аймгийн Булган сумын харьяат, ”Хера Холдинг” компанийн бөх Рэнцэнбямбын Пүрэвдагва,
Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спортын хороо, “Олимп” дээд сургууль, ДЦС-4 ТӨХК-ийн бөх аймгийн арслан П.Бүрэнтөгс Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадамд ес давж Улсын арслан цол хүртсэн билээ.
Аймгийн арслан П.Бүрэнтөгс 91 жилийн ойд түрүүлснээр Ардын хувьсгалын түүхэн он жилүүдэд улсын цолгүй бөх түрүүлсэн дөрөв дэх тохиолдлын эзэн болж, Ардын хувьсгалаас хойшхи 50 дахь арслан цолтон болон тодорчээ.
Уншигч та бүхэндээ дөрөвдүгээр сарын соёлын арга хэмжээний хөтөлбөр,цагийн хуваарь, утасны мэдээллий хүргэж байна.
