Ангилал: Үзэсгэлэн

Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас санаачлан нийслэлийн засаг даргын дэмжлэгтэйгээр Bluemoon арт галерейтай хамтран “СЭТГЭЛ ТАТАМ УЛААНБААТАР” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.

МУЭ-ийн гишүүн зураач Д.Соёлмаа, Ц.Давааням нарын хамтарсан “Art Mystic” үзэсгэлэн 2013 оны 11–р сарын 8-ны өдөр 18 цагаас нээгдэнэ. Уг үзэсгэлэнд тосон будаг болон холимог техникийн аргаар зурсан 40 гаруй бүтээл дэлгэгдэх бөгөөд зураач бүр тус тусын арга барилаар ажилласан шинэ бүтээлүүд юм.

Г.Эрдэнэтуяа /“Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга/, С.Бадамханд /“Моннип фото” компанийн дэд захирал, гэрэл зурагчин/ нарын хамтарсан “ЕРТӨНЦИЙН ӨНГӨ” гэрэл зургийн үзэсгэлэн Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж уран бүтээлээ үзэгчдэд толилуулах гэж байна.

Монголын Үндэсний Уран зургийн галлерейд 2013 оны 11-р сарын 2,3-нд нэгэн гайхалтай үзэсгэлэн дэлгэгдэх нь ээ.

Монголын уран сийлбэрч Г.Цогбаярын “Уран сийлбэр” номын нээлт болон багш шавь нарын хамтарсан 42 сийлбэрчиний сийлбэрийн үзэсгэлэн анх удаагаа ийнхүү олны хүртээл болохоор болсон байна.

Уран бүтээлч С.Оюунгэрэл Тайз дэлгэцийн зураач мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлийн давуу тал онцлогыг шингээсэн бүтээлүүдээрээ анхны бие даасан үзэсгэлэнгээ Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэглэн та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна.