Анх 1994 онд Японд суралцахаар явсан. Японд очсоноосоо хойш 96 оноос эхлэн зурж бичиж эхэлсэн. Японы нэртэй тосон будгийн зураачийн урланд суралцсан бөгөөд сүүлийн жилүүдэд идэвхитэй уран бүтээлээ хийж байгаа.
Ангилал: Үзэсгэлэн
“Цагаандариум Арт галерей”-д наймдугаар сарын 30-нд Соёлын гавъят зүтгэлтэн зураач Ц.Нарангэрэлийн “Нутгийн салхи” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.
Монголын Урчуудын Эвлэлийн шагналт уран барималч А.Очирболд уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ “Өнгөгүй өнгө” хэмээн нэрлэжээ.
Япон улсын Хирошима мужийн Этажима хотод уран бүтээлээ туурвин, ажиллаж амьдарч буй зураач Р.Тэмүүлэн эх орондоо бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх нь ээ.
976 галерей наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 5-ны хооронд И.Е.Репиний нэрэмжит Улсын уран зураг, уран баримал, уран барилгын академийн анхны монгол багш, зураач Бадамын Отгонтүвдэнгийн “Төвөргөөн чимээ” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
Америкийн зураач Сюзан Фоксын “Миний Монгол” уран зургийн үзэсгэлэн маргааш 16.00 цагт Монголын Үндэсний музейд нээлтээ хийх гэж байна.
976 галерей долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 15-ны хооронд зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
“Blue moon” арт галерейд Гандантэгчинлэн хийдээс анх удаа “Монголын сүм хийдүүд XX зууны эхэнд” нэртэйгээр эртний сүм хийдүүд ямар дүр төрхтэйгөөр гэрэл зурагт мөнхрөн үлдсэнийг нийтэд дэлгэн харуулах үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Үндэсний эрх чөлөөний 102, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан “Монголын сайхан орон” сэдэвт уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж байгаа билээ. Уг үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн уран бүтээлчид Соёл, спорт аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Монголын үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Моринд хайртай, Монгол түмэндээ зориулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул зураач Ч.Дорждэрэмийн “Монгол төрх” хэмээх үзэсгэлэн “Blue Moon art gallery”-д нээлтээ хийлээ.
