Ангилал: Үзэсгэлэн

Монголын шилдэг арт директоруудын нэг Зураач, Гэрэл зурагчин, ХААИС-ын багш, “DUAL ZET” студийн арт директор Э.Батзаяагийн уран бүтээлийн “Мэдэрхүйд” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-нд буюу өнөөдөр нээлтээ хийх аж.

Анх 1994 онд Японд суралцахаар явсан. Японд очсоноосоо хойш 96 оноос эхлэн зурж бичиж эхэлсэн. Японы нэртэй тосон будгийн зураачийн урланд суралцсан бөгөөд сүүлийн жилүүдэд идэвхитэй уран бүтээлээ хийж байгаа.

976 галерей наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 5-ны хооронд И.Е.Репиний нэрэмжит Улсын уран зураг, уран баримал, уран барилгын академийн анхны монгол багш, зураач Бадамын Отгонтүвдэнгийн “Төвөргөөн чимээ” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

“Blue moon” арт галерейд Гандантэгчинлэн хийдээс анх удаа “Монголын сүм хийдүүд XX зууны эхэнд” нэртэйгээр эртний сүм хийдүүд ямар дүр төрхтэйгөөр гэрэл зурагт мөнхрөн үлдсэнийг нийтэд дэлгэн харуулах үзэсгэлэнгийн нээлт боллоо.