Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас санаачлан нийслэлийн засаг даргын дэмжлэгтэйгээр Bluemoon арт галерейтай хамтран “СЭТГЭЛ ТАТАМ УЛААНБААТАР” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.
Ангилал: Үзэсгэлэн
МУЭ-ийн гишүүн зураач Д.Соёлмаа, Ц.Давааням нарын хамтарсан “Art Mystic” үзэсгэлэн 2013 оны 11–р сарын 8-ны өдөр 18 цагаас нээгдэнэ. Уг үзэсгэлэнд тосон будаг болон холимог техникийн аргаар зурсан 40 гаруй бүтээл дэлгэгдэх бөгөөд зураач бүр тус тусын арга барилаар ажилласан шинэ бүтээлүүд юм.
Соёл, урлагийг хөгжүүлэх сангаас зохион байгуулж буй үзэсгэлэн энэ сарын 5-нд буюу өнөөдөр Уран зургийн галерейд нээгдэх гэж байна.
Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэгэлэнгийн танхимд 11 сарын 1-7 ны хооронд зураач Б.Баярт-Од, Ө.Гандулам нарын уран бүтээлийн “Би” үзэсгэлэн нээгдэх гэж байна.
Г.Эрдэнэтуяа /“Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга/, С.Бадамханд /“Моннип фото” компанийн дэд захирал, гэрэл зурагчин/ нарын хамтарсан “ЕРТӨНЦИЙН ӨНГӨ” гэрэл зургийн үзэсгэлэн Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж уран бүтээлээ үзэгчдэд толилуулах гэж байна.
Монголын Үндэсний Уран зургийн галлерейд 2013 оны 11-р сарын 2,3-нд нэгэн гайхалтай үзэсгэлэн дэлгэгдэх нь ээ.
Монголын уран сийлбэрч Г.Цогбаярын “Уран сийлбэр” номын нээлт болон багш шавь нарын хамтарсан 42 сийлбэрчиний сийлбэрийн үзэсгэлэн анх удаагаа ийнхүү олны хүртээл болохоор болсон байна.
“Ертөнцийн өнгө”-өөр аялаарай. Бүсгүйчүүдийн нүдээр ертөнцийн өнгийг тольдох гэрэл зургийн нэгэн сонирхолтой үзэсгэлэн тун удахгүй олны хүртээл болох гэж байна
Уран бүтээлч С.Оюунгэрэл Тайз дэлгэцийн зураач мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлийн давуу тал онцлогыг шингээсэн бүтээлүүдээрээ анхны бие даасан үзэсгэлэнгээ Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэглэн та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна.
Чимэглэх урлаг, ханын арьсан чимэг зэрэг олон сонирхолтой бүтээл дэлгэсэн “Нэг хэсэг” үзэсгэлэн “Сувд арт” галерейд өчигдөр нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэн нь СУИС-ийн ДУС-ийн Я.Эрдэнэчимэгийн Чимэглэх урлагийн урланг 2008, 2010 онд төгссөн Б.Баасанхүү, Э.Бямбасүрэн, Б.Даваажаргал, А.Дэлгэрмаа, Б.Ням-Очир, Р.Сэнгүм, Э.Уранзаяа нарын залуу уран бүтээлчдийн анхны үзэсгэлэн юм байна.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Я.Оюунчимэг энэ сарын 26-нд 17.00 цагт “Цагаандариум” арт галерейд шинэ бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. ОХУ-н И. Репиний Академийг дүүргэсэн тэрбээр Дүрслэх урлагийн дээд сургуульд зураасан зургийн мэргэжлийн багшаар 32 жил ажиллаж олон сайхан уран бүтээлч шавь төрүүлсэн юм.
