Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Дуучин Л.Насанбуян “Beyonce”-ийн тоглолтыг үзсэн шигээ аялж явна
Одод

Дуучин Л.Насанбуян “Beyonce”-ийн тоглолтыг үзсэн шигээ аялж явна

Урлаг Урлаг08/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10559800_811649908859283_6541204425527922066_n2217147012014-08-08-09-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян өнгөрөгч сард АНУ-ыг зорьж элэг нэгт ахан дүүстэйгээ уран бүтээлээрээ учран золгохоор хүлгийн жолоо залсан билээ. Тэрбээр авъяслаг залуу уран бүтээлч бүсгүй маань АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдарч буй  Монголчуудын холбооны урилгаар үндэсний их баяр наадмаар тус хотод очиж тэнд суугаа монголчууддаа ая дуугаа өргөн, хамтдаа баярлажээ. Ийнхүү сонсогч фенүүддээ уран бүтээлүүдээрээ бэлэг барьсаар байгаа авъяаслаг бүсгүй маань хоёр хоногийн өмнө алдарт дуучин Бэйонсе болон түүний нөхөр Жэй Зи нарын Сан Франциско хотод болсон "On The Run tour-2014" тоглолтыг үзжээ. Тэрээр гайхалтай уран бүтээлчдийн гайхимшигтай тоглолтыг үзсэн тухайгаа дуучин бүсгүй өөрийн фесбүүк хуудаснаа ийнхүү бичсэн юм. “Та бүхэн сайхан амарч байна уу? Миний бие АНУ-д амарч байгаа бөгөөд энэ хугацаандаа өөрийн шүтдэг дуучдын нэг болох Бэйонсе болон түүний нөхөр Жэй Зи нарын "On The Run tour-2014" тоглолтыг үзлээ. Тоглолт Сан Франциско хотын Эй Ти энд Ти /AT&T/ паркад 2014.08.06 ны өдөр маш гайхалтай болж өндөрлөлөө. Миний хувьд үзэхээр 2 хоногийн өмнө л шийдсэн бөгөөд бөөн догдлол болж урд шөнө нь шөнөжин зүүдлэн байж тоглолтоо үзлээ.

  Эй Ти энд Ти /AT&T/ парк-ын үзэгчдийн суудлын тоо нь 41,503 бөгөөд нийт талбай нь хичнээн том гэдгийг би хэлж мэдэхгүй юм. Тоглолтын билетийн хувьд харагдах байдлаасаа болоод хол ойроосоо болоод ялгаатай үнэтэй юм билээ. Миний хувьд тоглолтын дуугаралтын хувьд тэр том талбайд бүхэл бүтэн дуу бичлэгийн студи авчирсан мэт сэтгэгдэл төрсөн.

  Бэйонсе амьсгаа авах төдий л микрофон нь хичнээн ч лаг дуугардаг юм. Зүгээр л дуугаралт бол тасарцан… За тэгээд Бэйонсе бол дуучин гэхээсээ илүү бүжигчин гэж хэлэхэд буруудах юм алга аа. Зүгээр л бүжиглэдэг робот шиг л торох зүйлгүй бүжиглэж дуулж байна лээ. За тэгээд гуалиг бие, хувцаслалтын тал дээр яриад ч бүр илүү биз дээ. Жэй Зи-н хувьд бол үнэхээр хүчирхэг гэдэг нь мэдэгдэж байна лээ. Тэр том парк дүүрэн үзэгчид орилоод л үнэхээр сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Энэ хоёр хүчирхэг хүмүүс нэгдэхээрээ хичнээн ч лаг юм, хүчирхэг юм, сайхан ч хосууд юм гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа. Үнэхээр бие биенээ ойлгодог, дэмждэг, тэр сайхан үнэ цэнэтэй зүйлсийг хамтдаа хийж бүтээдэг гэж бодсон үнэхээр гайхалтай гэр бүл санагдсан. Тоглолт үнэхээр төгс болсон. Бүх зүйл төгс байсан” хэмээн бичжээ.

   Энэ дашрамд дуулгахад авъяаслаг дуучин бүсгүй маань энэ сарын сүүлээр эх орондоо ирээд, тоглолтынхоо бэлтгэлд орж ирэх намар анхны бие даасан тоглолтоо хийхээр болсоноо зарлаад байгаа билээ.


Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.