МУГЖ С.Жавхлан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг сүйдэж байгаа талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр “Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тухай сонсоод “Нутгийг минь арилжихийг би тэвчихгүй. Нуурыг минь ширгээхийг би тэвчихгүй” хэмээн ихэд бухимдаж байна. Тэдэнд нутгийн иргэд уух усгүй, мал нь идэх өвсгүй болсон байна. Мөн нүүхгүй гэсэн айлыг тойруулж, газар ухаж, ухсан нүхэнд нь тэмээ, мал унаж үхэж байна.
Ангилал: Одод
“Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэдэг үнэн бололтой. Монголын урлаг, соёлын нүүр царай болсон бүсгүйчүүд амьдралаа аз жаргалтайгаар эхлүүлсэн ч нэг л өдөр салж, энгэртээ тэврэх үртэйгээ хоцорсон бүсгүйчүүдийн тоог нэмсээр байна. “Өрх толгойлсон олны танил ээжүүд” цувралийг уншигч танаа толилуулж байна.
Урлагийнхан гэж хаа явсан газартаа хөгжилтэй дурсамж үлдээдэг улс. Социализмын үед уран бүтээлчид хөдөө орон нутгаар явж, тоглолт хийдэг байсныг хэн хүнгүй л мэдэх биз. Нэгэн удаа театрын жүжигчид томилолт аваад Завхан аймгийг зорьж л дээ. Гэтэл аймагтаа томоохонд тооцогдох цайны газарт нь тухалсан жүжигчид хоол идэх гэж баахан хөглөсөн аж. Учир нь, цуйвангаас өөр сонголт байхгүй тул аргагүйн эрхэнд захиалж автал баахан үс ноос харагдсан юм байх. Хоолныхоо үс, хялгасыг түүж идэх гээд бараагүй жүжигчид ихэд бухимдан уг цайны газраас гарч явтал “Хөх чоно” С.Дамдин гуай шатан дээр буруу хараад сууж байхтай таарчээ. Тэд чухам ямар учраас бусдаас зайдуу газарт чимээгүй суух болсон шалтгааныг нь асуутал мань эр “Харанхуйд идвэл үс ноос нь харагдахгүй амар юм” гээд хээвнэг хэлчихээд хоолоо идэж эхэлсэн гэнэ лээ.
Нэрт найруулагч, Ардын жүжигчин С.Гэндэн нь хуучин Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын жирийн малчин ардын хүү юм. С.Гэндэн 1931 онд Тарган Бандида Цэвэлваанчигдорж агсны “Борт” хэмээн алдаршсан хүрээний дэргэд байгуулагдсан аймгийн бага сургуульд суралцаж гуравдугаар ангийг дүүргэн аймгийн клубт сүүдэр шийний туслах механикч, ажилчин зэргээр ажиллажээ. Энэ үедээ С.Гэндэн Улаанбаатар хотод үлгэр жишээ бага сургуульд хүүхдүүд элсүүлж байна гэсэн мэдээ авч хөдөө байгаа аав ээждээ учирлан хэлтэл аав нь “Тэнэх л өдөр төрсөн бол тэр өдрийн төөрөг мэддэг юм” хэмээн шуудхан зөвшөөрсөн гэдэг.
“Аргагүй амраг” аялан тоглолтоо хөдөө орон нутагт сонирхуулаад ирсэн гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа бухимдлаа ийн илэрхийлэв. Тэрбээр өнөөгийн урлагийн үнэ цэнэ “дуучин” нэр зүүсэн чадваргүй хүмүүсээс болоод ихэд унаж байгаа талаар илэн далангүй ярьсан юм. “Өнөөдөр хэн дуртай нь дуучин нэр зүүчихдэг болж. Тоглолт, арга хэмжээнд хүртэл үнэгүй очиж дуулаад бидний нэр төрийг уландаа гишгэж байна. Тиймээс би урьж залсан бүхэн рүү явдаггүй. Уучлаарай, урлагчингууд аа.
Автомашинуудыг улсын дугаарын цифрээр нь ялгаварлан замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан.
Энэ захирамжийн дагуу иргэд ажлын таван өдрийн ердөө ганц хоногт нь л машинаа унахгүй байх ёстой. Гэвч зарим иргэдэд энэ ганц хоногийн явган алхалт байж боломгүй зүйл мэт санагдаж байгаа бололтой. Твиттерийн хэрэглэгчид дугаараа сольж буй олон зургийг “жиргэж” заримыг нь бүр Замын цагдаагийнхан барьж, хариуцлага хүлээлгэсэн ч удаатай.
Тэгвэл энэ удаа гавъяат жүжигчин Аглуугийн нэгэн автомашины дугаарыг сольж байгаа зураг твиттер, фэйсбүүкээр цацагдаж интернэтэд багагүй шуугиан тариад байна.
“Найрын ширээний ууц”, Амьгүй албат”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлийнхээ дүрээр ард түмнийхээ зүрх сэтгэлд хоногшсон Ардын жүжигчин Г.Мягмарнаранг монголчууд андахгүй.
Монголын шүлэг, яруу найргийн зохиолын томоохон төлөөлөгч Бавуугийн Лхагвасүрэн өөрийн фейсбүүк хуудсыг нээжээ. Тэрээр өөрийн уран бүтээлүүдийг фейсбүүктээ байрлуулж уншигчиддаа толилиулж байгаа ажээ. Түүний фейсбүүкт нэвтэрч сайхан шүлгүүдийг нь Энд дарж уншаарай…
Домгийн өглөө” мюзикл бүтээлээ хийх гэж хэрэндээ л зүдэрсэн гэх гавьяат жүжигчин Т.Ариунаа ёстой л нэг хаширчээ. Дууны клипэнд ихэвчлэн өөрөө тоглох дуртай тэрбээр нэгэн үе “Хэрвээ би жүжигчин байсан бол ямар ч дүрийг харуулж чадна” гэж бардамнаж явсан. Харин бүтэн жил шахам үргэлжилсэн “Домгийн өглөө” мюзизл киноны зураг авалт, түүхэн дүрүүдээс болоод гавьяат маань нэлээд шантарсан аж. Тиймээс саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцох үедээ найз нөхдийнхөө өмнө “Би одоо тэгж том дуугарч чадахаа больсон.
Олны танил хүмүүс өөрсдийн хоббигоо хамгийн сайн хөгжүүлж чаддаг хүмүүс байдаг. Ажил, амьдралынхаа хажуугаар сонирхолтой цуглуулгадаа цаг зав гаргадаг зарим олны танил хүмүүсийн сонирхол руу өнгийцгөөе. Тэдний цуглуулга их мөнгөөр үнэлэгдэх тул бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж байдаг билээ.