“Намайг Амараа гэдэг” хэмээн сөөнгөдүү хоолойгоор өөрийгөө чадварлаг рекламдаж “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ” кинонд тоглосоноор хэр чансаатай жүжигчин болохоо харуулаад авсан жүжигчин Амраа буюу Б.Амарсайхан авто машины осолд оржээ. Тэрээр энэхүү ослын үеэр гараа хүндээр бэртээсэн байна. Түүнчлэн баруун гарандаа нэлээдгүй олон оёдол тавиулжээ.
Ангилал: Оддын амьдрал
Хүүхдэд зориулсан “Хандгай” театрыг үүсгэн байгуулсан алиалагч Л.Нурбуланыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Жуух бичгээр шагнасан байна. Тэрбээр анх…
Хошин урлагийн “Х түц” продакшнаас даль жигүүрээ ургуулан нисч буй нэгэн цоо шинэ хамтлаг байгуулагдсан. Тус хамтлагийн жүжигчин Төөтөө, Нарансолонго, Тэмка нар нэгдэн “Эмоци”-ыг мэдрүүлэхээр шинэ уран бүтээлдээ оржээ.
Монголын рок поп урлагийн ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайгаа хэдийнэ бий болгож 15-н жилийг ардаа үдсэн “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдийн хамгийн сүүлийн үеийн уран бүтээл болох “Наддаа эргээд ирээч“ дууны клипний зураг авалтын үеийн фото зурагнууд өнгөрсөн долоо хоногт цацагдсан билээ.
Монголын рок поп урлагийн хар азарга хэмээгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн бие даан гаргасан “Тэнгэрлэг андууд”, “Харанга Лхагваа”, “Нарыг хайрла”, “Замбатив” хэмээх дөрвөн цомог нь дэлхийн хөгжмийн хамгийн том цахим хуудас болох itunes-т байршин эх орондоо төдийгүй гадаадад суугаа түүний үнэнч шүтэн бишрэгчдэд хүрч эхэллээ.
АНУ-д боловсрол эзэмшиж, эх орондоо ирж уран бүтээлээ хийж буй реппер Цэцэ “Бороонд норсон бор туулай” цомгоо ирэх зургадугаар сард сонсогчдод хүргэх нь. Реппер Gee-тэй уран бүтээлийн “дайсан” болсон тэрээр одоо нэгэн хувийн компанид мэргэжлээрээ ажилладаг аж.
“Ice top” хамтлагийн реппер Хаагий нойр булчирхайн хорт хавдар туссаны улмаас биеийн байдал нь хүнд байгаа билээ.
Х ТҮЦ”-ийнхэн “Сэрүүн хасын нууц” нэртэй жүжиг тун удахгүй тавихаар зэхэж байгаа. Тэгвэл жүжигчин И.Одончимэг энэ жүжигт хоёр дүр зэрэг бүтээхээр болсон байна. Үүний нэг нь 20-той бүсгүйн дүр бүтээхээр болсон байна.
“Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Тэмүжин, Нарансолонго нарыг салсан тухай сенсааци дэгдсэн. Гэвч залуу жүжигчид салах нь битгий хэл хоёр ихэр хүүхдээ хүлээж байна. Саяхан болж өндөрлөсөн “Папараци” тоглолтонд жүжигчин Нарансолонго тоглоогүй нь түүний жирэмсэн байсантай холбоотой байжээ.
Sweetymotion хамтлагийхан маань өнгөрсөн 2012 оны 11-р сард 15 жилийн ойн баяраа хамтлагийн хуучин гишүүдтэйгээ,сонсогч фенүүдтэйгээ дуу хуур, сэтгэл хөдлөлөөр дүүрэн сайхан тоглолтоор тэмдэглэсэн билээ.Түүнээс хойш нилээдгүй хэдэн сар өнгөрч байгаа ч тэд шинэ уран бүтээлдээ орсон төдийгүй Америкийн Нэгдсэн Улсад амарч байх хоорондоо багагүй ажил амжуулаад ирснээ бидэнтэй хуваалцлаа
