Ангилал: Оддын амьдрал

Азийн спортын сэтгүүлчдийн холбоо 2016 оны онцлох тамирчдаа тодруулжээ.

Энэхүү шалгаруулалтад зургаан орны 32 тамирчин багтсанаас Монгол Улсаас олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, шинэхэн гавьяат тамирчин Д.Отгондалай нар Азийн онцлох тамирчнаас тодорчээ.

“B” продакшны үүсгэн байгуулагч Камертон хамтлагийн дуучин Д.Болдын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр өөрийнхөө багын зургийг “Төрүүлж өсгөсөн хайрт Ээждээ,(зургийг дарсан) хайрт Аавдаа энэ баярт өдрийг энэ хорвоод бий болгосон МИНИЙ ХОЁР ЭРДЭНЭ-дээ хүү нь баярын мэнд хүргэе” гэсэн тайлбартайгаар цахим хуудаснаа байршуулсан юм. Сонсогч фенүүд нь багын төрхийг нь ихэд өхөөрдсөн бөгөөд “эхээс төрөхдөө л ийм “босоо” үстэй байсан юм байнаа шүү дээ” хэмээн хошигнож хайртай дуучиндаа мэндэлсэн өдрийн мэндийг дэвшүүлсээр байна.

Монголын нийтийн дууны урлагт өөрсдйин орон зайг бий болгож чадсан цөөн тооны хос уран бүтээлчдийн нэг бол дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар юм. Тэдний “Атгасан шагай”, “Ханийн тэнгэр”, “Самрын гурван толгой” “Амьдрал сайхан” зэрэг олон сайхан уран бүтээлүүд нь хэдийн Монгол түмний сонсох дуртай дууны нэг болж чадсан билээ. Сүүлийн үед уран бүтээлчид маань тун завгүй яваа гэнэ. Учир нь тэд ирэх сард “Хайрын бэлэг” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа хэдийн оржээ.

Өөрийнхөө бодсон санасан бүхнийг чөлөөтэй илэрхийлдэг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг бол хийлч Дээгий. Хийлч бүсгүй найз, хүүгийн хамт Малайзын Куала Лампурт амарч байна. Тэрбээр өөрийнхөө цахим хуудсанд усны хувцастай цоглог зургуудаасаа тавьсныг хүргэж байна.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан болон түүний гэргий С.Уран нар АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран Есүс Христийн тухай кино бүтээхээр ажиллаж буй юм байна. Энэ талаар С.Уран “Бид энэ 2017 онд АНУ-тай хамтран Есүс Христ, итгэлийн тухай кино хийхээр сэтгэл шулуудан ажиллаж байна.

УДЭТ-ийн жүжигчин, СТА Э.Тодгэрэл “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт орохдоо хошин урлагийн жүжигчдийг бага үгүй шүүмжлэн ярьсан нь салбарын бусад залуу жүжигчидэд тийм ч таатай санагдаагүй бололтой.

Монгол, Орос, Хятад гурван улсын гоо бүсгүйчүүдийн дунд зохиогддог “Манжуурын мисс” тэмцээн ОХУ-д 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөжээ.

Энэ жилийн тэмцээнд ОХУ-аас 30, Монгол, Хятадаас тус бүр 15 гоо бүсгүй авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн байна. Үүнээс тэмцээний ялагчаар Монгол улсаас оролцсон Н.Мишээлт тэргүүн байр эзэлжээ.