Ангилал: Оддын амьдрал

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо “Цагаан сар 2017” олон улсын хөгжмийн фестиваль болж өнгөрлөө. Буриад, Халимаг, Тува, Татарстан, Монгол, Казакстан, Нигери, БНСУ зэрэг улсын дуучид оролцсон уг тэмцээний Гранпри шагналыг Буриадын дуучин Евгения Рейзвих хүртсэн бол нэгдүгээр байрын шагналыг Казахстаны дуучин Лаура Айтбаев, хоёрдугаар байрыг Монголын дуучин Б.Оргил хүртэж, гуравдугаар байрыг Буриадын дуучин Тимур Болотов нар эзэлжээ.

Сүүлийн үеийн гаргасан ололт амжилт болон олны хараанд өртсөн байдлаар энэхүү жагсаалтыг гаргасан бололтой. Харин таны хувьд одоо цагийн хамгийн сайхан 10 эмэгтэйд хэнийг нэрлэх бэ.

Хошин урлагийн жүжигчин Б.Отгонтуяа, “Сайхан бүсгүй” хэмээх фэйсбүүк групптэй хамтран, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийжээ. Тэд, хүүхдийн тасгийн цонхыг сольж, ариун цэврийн өрөөг бүрэн шинэчлэн хүлээлгэн өгсөн байна. Хүүхдийн тасгийг засварлах ажилд иргэдээс найман сая төгрөг цугларсан бөгөөд үлдсэн зардлыг фэйсбүүк группын гишүүд бүрдүүлжээ.

Энэ сарын 21-ны өдөр “Asian film awards 2017” Хонг Конгын Соёлын төвд улаан хивсны ёслолоор эхэлнэ. Азийн Оскар гэгдэх энэ наадамд Монгол улсаас анх удаагаа урилгаар оролцохоор боллоо. Уг наадамд Монгол улсаас анхлан оролцож, улаан хивснээ алхах хүн бол Мисс Б.Гантогоо, фото модель Б.Гүнзаяа нар юм. Б.Гүнзаяа нь “Miss intercontinental”, “Photo model of the world 2016”, “Miss leisure world 2016”, “Miss city tourism 2017” зэрэг тэмцээнүүдэд оролцож, Монголчуудын гаргаж байсан амжилтыг шинэчилж, Тэргүүн байр, дэд байр болон номинациудын эзэн болж хүндэт титмүүдийг эх орондоо авчирч байсан. Энэ нь олон улсад танигдах, хамтарч ажиллах саналуудын эхлэл болж “ASIAN FILM AWARDS”-д уригдах гол нөхцөл нь болсон ба FILM AWARDS TV-тэй хамтран ажиллах санал авсан байна. Энэхүү саналыг авахад Мисс Б.Гантогоо тэргүүтэй “Мисс Монгол аялал жуулчлал” холбоо голлох үүрэг гүйцэтгэсэн аж.

“Боловсрол суваг” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүлийн уран бүтээлчдийн хамтран зохион байгуулсан Монголын загварын ертөнцөд цоо шинэ дүр төрх бий болгох зорилготой “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт болж шилдгүүдээ тодруулсан. Олон арван сард ганц нэгхэн удаа болдог загварын шоунуудаас илүүтэйгээр Монголчуудын ярианы сэдэв болж, үргэлж олны анхаарлын төвд байсан тус шоуны ялагчаар хувийн дугаар “1”, оролцогч Б.Цэрэндолгор шалгарав. Харин загвар өмсөгч Ю.Балжидмаа 48 оноогоор хоёрдугаар байр, Т.Номин-Эрдэнэ 39 оноогоор гурав дугаар байрт тус тус шалгарсан билээ.

Австралийн Мельбурны Урлагийн их сургуульд суралцдаг граффити уран бүтээлч Х.Хоснаран “Киви” хамтлагын дуучин Д.Уламбаярын дүрийг Мельбурн хотын гудамжинд зуржээ. Тодруулбал, Мельбурн хотын “Hosier lane” нэртэй гудамжны дуучин Укаг монгол хатны өмсгөлтэйгөөр дүрсэлжээ.

Дэлгэцийн тав дахь уран бүтээлээ үзэгч олонд өргөн бариад байгаа “Хувьсал” продакшины авьяаслаг бүсгүйчүүд сонирхуулах зүйл ихтэй яваа нь мэдээж. Өмнөх уран бүтээлүүд шигээ үзэгчдийг дахин байлдан дагуулж, кино урлагийн ертөнцөд ээлжит нэгэн тэсрэлтийг хийгээд байгаа тэдний хувьд царайлаг, авьяаслаг залууст тун ч “нугасгүй” бололтой. Охид хүүхнүүдийн харцыг татаж, хайрыг булаасан халуухан залуусыг ёстой л нэг ангуучилж яваа гэнэ шүү, цаана чинь.

“Ninjee&Saraa tailor”-ын чамбай бүсгүйчүүд хавар, намрын пальтонууддаа 50 хувийн хямдрал 14 хоногийн хугацаанд зарласан нь олон хүнийг барялуулан, “хуйлруулж” байна. Загварыг тодорхойлогч бүсгүйчүүд 1980-аад оны загварыг шингээсэн их хотын өнгөлөг мөнгөлөг бүсгүйчүүддээ зориулан өнгөлөг, дэгжин загварын пальтог үйлчлүүлэгчддээ санал болгож байгаа аж.

Урлагийн ертөнцөд одтой яваа залуу дуучин Б.Амархүү урлагийн амьдралаасаа залхсан уу гэмээр сүүлийн үед бизнесийн салбарт одтой яваа гэдэг. Тэрээр Улаан-Үд хотод залуучуудын хувцасны том дэлгүүр ажиллуулдаг гэх бөгөөд тус дэлгүүрт ноолууран болон савхин эдлэлээр хийсэн өнөөгийн залуучуудын стилийн хувцас зардаг аж.