Ангилал: Оддын амьдрал

Дуучин Ч.Ану “V” студийнхэнтэй хамтран уянгын дуун дээр ажиллаж байгаа ажээ. Мөн тэрээр удахгүй болох энергийн төвийн уулзалтаараа Малайз, Сингапур, Таивань, Хайнанаар аялах гэнэ. Ч.Анугийн хувьд энэ зуныг уран бүтээлийн ажилаа хийн завгүй өнгөрөөсөн юм. Түүнчлэн өөрийн нэрийн эмзэг, зөөлөн, анхилуун үнэртдэг үнэртэй усыг гаргахаар гадаадын томоохон судлаач, шинжээч болон компаниудтай хамтарч ажиллаж байна.

Төрийн шагнал авснаасаа болж түмний ад болж яваа, түрийвчээ зузаатгахын төлөө үхэн хатан зүтгэдэг хэмээн адлуулах болсон “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Харин тэрбээр өөрийнхөө уран бүтээлийн завсраар Монголын рок, попын шинэ залуу уран бүтээлчдэд дуу өгөхдөө нэн харамч гэнэ шүү. Сайн аялгуу, шүлгээ өөрөө дуулж, хит болохгүй яахав дээ гэснийгээ өндөр үнээр бусдад зардаг сураг сонсдов.

Поп хатагтай Сараа, эрос хатагтай Ариунаа, Поп дива дуучин С.Алтаа, Наран нарын араас тэс өөрөөр дуулж, үзэсгэлэн гоо бие галбираараа олны анхаарлыг татсан дуучин Р.Лхамаа сүүлийн үед хотын шөнийн уушийн газруудад амьд хөгжмийн хамтлагуудтай дуулах болсон нь олны анхаарлыг татаж эхэллээ.

Урлаг соёл, бизне сийн салбарт хүч үзэж яваа дуучдын нэг Ч.Уранхолбоо буюу Ануг дугаарынхаа “Яг одоо” буланд урилаа. Тэрбээр “Гала” хамтлагаас өрх тус гаарласан үеэсээ имиж дээ ан хаа рал тавьж, Азийн нэр хүндтэй наадамд орол цон амжилт гаргасан билээ.

Жүжигчин Одончимэг хуримаа хийхээр бэлтгээд тун ч завгүй байна. Анхныхаа нөхрөөс салж, охинтойгоо хоёулахнаа олон жил амьдарсан жүжиг­чин Одончимэг дөчин насын босго давсан хойноо өөрөөсөө олон дүү царайлаг залуутай дэр нэгтгэх үед олон хүн тэдний хайр сэтгэл хамтын амьдрал бат бэх байна гэдэгт эргэлзэж байлаа. Гэвч цаг хугацаа бүхнийг харуулж, Бархүүгийнх гэдэг өнөр өтгөн айл гал голомтоо бадрааж, үрийн зулай үнэрлэж, бас зээ охиноо хүлээж аваад удаагүй байна. Тэд Зайсангийн аманд хагас тэрбумын үнэтэй байр захиалж, “Шилмэл гоёл” компанид хуримын даашинзаа оёулахаар захиалга өгчээ.

Хэдхэн хоногийн өмнө элхийн гоо сайхны олимп буюу “элхийн мисс”-ийн тэмцээн ӨМӨЗО-ны Ордос хотод болж Хятадын оролцогч миссийн титмийг тэргүүндээ залсан.

Уг тэмцээнд манай улсаас Х.Баярмаа гэх бүсгүй оролцсон бөгөөд “Далайн эргийн гоо үзэсгэлэн” номинацийн шилдэг 40, “Авъяаслаг мисс” номинацийн шилдэг 15 оролцогчын нэгээр шалгарч чамлахааргүй амжилт үзүүлсэн. Х.Баярмаа нь СУИС-ыг төгссөн бөгөөд “Шилдэг өнгө” продакшны жүжигчнээр ажилладаг. Тэрбээр “Шилдэг өнгө” захирал Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарийн охин гэдгийг мэдэхгүй хүн ховор.

Арван жилийн өмнө уянгалаг, шингэн хоолойтой жаахан охин Монголын рок, поп ертөнцөд шинэ өнгө төрхтэйгээр хөл тавьж байснаас хойш тэр чамгүй өөрчлөгдөж. Хайрын дууч гэгддэг байсан бол өдгөө Монголын таван дивагийн нэг, R&B стиль, бүр хип хоп ч дуулчихдаг ахмад дуучдын эгнээнд оржээ. Арга ч үгүй биз дээ. Өнгөрсөн долоо хоногт 30 нас хүрсэн тэрбээр төрсөн өдрөө найз нөхдийнхөө дунд тун ч даруухан тэмдэглэсэн сурагтай.

Урин дулаан зун цаг улирч, урлагийнхны сезон эхэллээ. Одоо тоглолтоо хийх нь хийж, шинэ CD-ээ олны хүртээл болгох нь ч болгох биз. Харин энэ намар Монголын рок, поп урлагт өөр, өөрсдийн орон зайг эзэгнэсэн хоёр хамтлаг 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ. Тэд бол “Sweetymotion”, “Номин талст” хамтлагийнхан юм. “Тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу” гэдэгчлэн Монголын урлагт хүчин зүтгэсэн он жилүүдээрээ чацуурхсан тэд 15 жилийнхээ ойн үеэр хамтдаа дуулж, сюрприз барих гэнэ.

“Sound of Kiss” хамтлагийн дуучин Г.Золзаяа “Silence white 2012” шоунд цав цагаан гоёлтой зочлов. Тэрбээр өрөөсөн ханцуйтай, мөнгөлөг товруун чимэглэлтэй, салангид загвар бүхий захтай, бэлхүүсээ гаргасан өвөрмөц майк, цагаан шортоор гоёсон нь олны харааг булааж байсан юм. Түүнчлэн цав цагаан шоунд зориулан хумсандаа “French manicure” хийлгэсэн байлаа.