Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»МУГЖ Э.Амартүвшин Испанийн театрт дуулаад иржээ
Оддын амьдрал

МУГЖ Э.Амартүвшин Испанийн театрт дуулаад иржээ

Урлаг Урлаг06/12/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e8757eec13ab4b1ebig6060842032012-12-06-18-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж дэлхийн алдартай театруудын тайзнаа од болон гялалзаж буй ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Испанийн Валенсия хотын дуурийн театрт уригдан, өнгөрсөн сарын дундуур тус улсыг зорьсон юм. Тэрээр дэлхийд алдартай театруудын нэг “Palau de les Arts Reina Sofia”-гийн тайзнаа Дж.Вердийн “Риголетто” дуурьт дуулаад иржээ. Э.Амартүвшин гэрээ ёсоор “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттод дуулах байсан ч түүнийг очсоны дараа  хөтөлбөрт нь өөрчлөлт орсон учраас тус дуурийн Монтероне гүнгийн дүрийг бүтээсэн байна. ДБЭТ-ын гоцлооч Э.Амартүвшин өнгөрсөн зун дэлхийн дуурийн урлагийн амьд домог болсон алдарт тенор Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд анх удаа оролцон, тэргүүн байр эзэлж, түүнээс “Таны өмнө дэлхий нээлттэй байна” гэсэн гайхалтай магтаалтайгаар эх орондоо ирсэн билээ. Э.Амартүвшин уг уралдааны сүүлийн шатны шалгаруулалтад Дж.Вердийн “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттогын ариг эгшиглүүлсэн юм.

ДБЭТ энэ жил уран бүтээлийн 50 дахь улирлын хөшгөө тус театрын тайзнаа 50 жил эгшиглэж буй Оросын суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээсэн бөгөөд Онегины дүрийг баритон Э.Амартүвшин  анх удаа гэхэд тун гайхалтай бүтээсэн юм. Тэрээр энэ сарын 15-нд  ДБЭТ-ын тайзнаа дахин амилах Дж.Вердийн “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттод тоглохоор бэлтгэж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.