Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Аглуу: Автомашины дугаараар хязгаарласан өдөр би такси барьчихдаг
Оддын амьдрал

Жүжигчин Аглуу: Автомашины дугаараар хязгаарласан өдөр би такси барьчихдаг

Урлаг Урлаг15/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
agluu9974985352012-09-15-11-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Автомашинуудыг улсын дугаарын цифрээр нь ялгаварлан замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан. Энэ захирамжийн дагуу иргэд ажлын таван өдрийн ердөө ганц хоногт нь л машинаа унахгүй байх ёстой. Гэвч зарим иргэдэд энэ ганц хоногийн явган алхалт байж боломгүй зүйл мэт санагдаж байгаа бололтой. Твиттерийн хэрэглэгчид дугаараа сольж буй олон зургийг “жиргэж” заримыг нь бүр Замын цагдаагийнхан барьж, хариуцлага хүлээлгэсэн ч удаатай. Тэгвэл энэ удаа гавъяат жүжигчин Аглуугийн нэгэн автомашины дугаарыг сольж байгаа зураг твиттер, фэйсбүүкээр цацагдаж интернэтэд багагүй шуугиан тариад байна.
 
Бид энэ талаар МУГЖ Л.Баттулга түүнтэй холбогдож лавласан юм. 
-Таны 60-89 улсын дугаартай, Harrier маркийн автомашины дугаарыг сольж байгаа зураг твиттер, фэйсбүүкээр цацагдаад байна. Та үнэхээр хууль зөрчиж, автомашиныхаа дугаарыг сольж хөдөлгөөнд оролцоод байгаа юм уу?
-Юун зураг вэ. Наадах чинь манай эхнэрийн эгчийн автомашин байна. Баянхонгороос ирээд машиндаа дугаар авсан юм. Тэрийг нь би боож өгсөн. Би өөрөө 62-62 дугаартай ланд унадаг хүн шүү дээ. Наад машины чинь эзэн нь Энхтөр гээд хүн байгаа. 
-Та 62-62 гээд хоёроор төгссөн дугаарлалттай өдөр буюу мягмар гарагт хөдөлгөөнд оролцдог уу?
-Яалаа гэж дээ. 
-Тэгвэл та ажлаа яаж амжуулдаг вэ?
-Такси бариад л. Соёлын төв хүртэл 1500 төгрөг гардаг юм.
Тэрээр ийнхүү ярьлаа. “Таны зураг, утасны дугаар гээд бүгд л твиттерт цацагдаж байна даа” гэхэд тэрээр “од болчих юм байна л даа. Үнэнийг нь сайн бичээрэй” хэмээн захилаа. Юутай ч гавъяат хууль зөрчдөггүй ажээ. 
М.Жаргал
Эх сурвалж gogo.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026
Оддын амьдрал Урлаг

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026
Оддын амьдрал Урлаг

Женни Сөүл дэх барилгыг 20 тэрбумаар авлаа

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Луврын музейн захирал огцорчээ

25/02/2026

Жүжигчин Д.Цолмон: Сэтгэл зүйн гүн рүү орж байж дүр амилдаг

25/02/2026

“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв

25/02/2026

“Нийгмийн дайсан”-ыг маргааш илчилнэ

25/02/2026

“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.