Шинэ үе – Shine uy – Nutag – Нутаг
Ангилал: Оддын амьдрал
Барбадосын дуучин бүсгүй Рианна хэт шахуу ажлын улмаас сүүлийн үед ихэд турах болжээ. Бүсгүйчүүд турж, гоолиг харагдахыг хүсдэг бол Рианна турах дургүй гэнэ. Харин яагаад турах дургүй байдгаа тэрээр ний нуугүй өгүүлсэн байна. “Аялан тоглолтод гармагц би тураад эхэлчихдэг. Тэгтэл сүүлийн үед тоглолт хийгээгүй хэрнээ турах боллоо.
“Тээвэрлэгч” киноны дүрээр алдаршсан Их Британийн жүжигчин Жэйсон Стэтхемээс “Details” сэтгүүл “Та өөрийгөө брэнд гэж хэлэх үү? “гэж асуухад “Үгүй. Ямар хэрэгтэй юм бэ” гэжээ. Тээвэрлэгч эр Хилтон зочид буудлын баян өв залгамжлагч Парис Хилтон, реалити шоуны од Ким Кардашиан нарыг харин брэндээс цаашгүй амьтад гэж хэлсэн гэнэ.
Front text
13-р зууны үеийн Чингис хааны аравтын цэргийн зохион байгуулалтыг өгүүлэх “Аравт” кино Тэнгис кино театрт нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа ажээ. Монгол, Өвөрмонголын уран бүтээлчдийн хамтран хийж байгаа энэ киноны зураг авалт хоёр жил орчим үргэлжилсэн юм. Киноны гол дүрд МУГЖ Жаргалсайхан, жүжигчин Онон, Амраа, Алтаншагай, Цэрэнболд нар тоглож байгаа ажээ.
Америкийн дуучин, жүжигчин Кэти Перри нөхөр, инээдмийн жүжигчин Руссель Брэндээсээ салж, нэг хэсэгтээ л сэтгэл санаа гундуухан, олны нүднээс бүгээд байсан. Гэвч тэрээр эргэн иржээ.Дуучин бүсгүй шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орж, шилдэг цэргийн дүрийг бүтээсэн клипээрээ цоглог эрч хүчтэй бүсгүй хэрхэн эргэн ирснээ харуулахаар зэхэж байна.
Леди Гага ойрын үед сэтгүүлчдэд ярилцлага өгөхөө бүрэн зогсоож, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ямар нэг байдлаар харьцахаа болих гэж байгаагаа мэдэгдсэн байна. Түүний сүүлийн ярилцлага нь Опра Уинфритэй хийсэн яриа болох ажээ. Ярианы бичлэгийг 3-р сарын 18-нд Oprah’s Next Chapter хөтөлбөрөөр үзүүлсэн. Ярилцлагад дуучин бүсгүйн ээж Синтия Жерманотта оролцсон байна.
