Сүүлд нэмэгдсэн

“Эр бор харцага нь жигүүрэн дээ хүчтэй” хэмээн эр хоолойны шандас хүчийг чивчиртэл шуранхайлж, “Хүрэн толгойн сүүдэр нь хөндийгөө дүүрээд хүүшилнэ дээ“ хэмээн хүний л бага үрийн сэтгэл юуг нь дастал уянгалуулж, Дуртмал сайхан”-ыг цангинуулан дуурьсуулж, “Торой Банди”-ийн домгийг торолзтол амилуулах дуучин бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар. Уртын дууны хамгийн дээд өнгө, уянга хөгийн хамгийн торгон нугалааг шагланхан дуулдаг тэрбээр Хөвсгөл аймгийн Их Уул сумын харьяат Улсын Филармоний гоцлол дуучин билээ. Улсын наадмын зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхийн цолыг 10 гаруй жил дуудаж, уртын сайхан дуугаараа хөглөгдөнхөн яваа түүнтэй ярилцлаа.

Их Британийн кино ба телевизийн академийн шагнал гардуулах ёслол буюу “BAFTA” кино наадам ням гаригт /2020.02.02/ Лондон хотноо зохион байгуулагдлаа. Тус кино наадмын гол шагнал болох шилдэг киноны шагналыг Америкийн найруулагч Сэм Мендесийн”1917″ кино хүртсэн байна. Энэхүү кино нь нийт есөн нэр төрөлд дэвшин, шилдэг зураач, дуу, зураг авалт, визуаль эффект зэрэг долоон нэр төрлөөр шагнал хүртжээ.

БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтууд хойшлогдсон билээ.

The Hu хамтлагийг Хойд Америкийн 50 гаруй хотод хийсэн аялан тоглолтоо өндөрлөж, эх орон руугаа буцахын өмнө тус улсын Калифорни мужийн Pacific хотын телевизэд ажилладаг манай улсын иргэн сэтгүүлч О.Сарангэрэл Coast Life шоундаа зориулж, цөөн хором ярилцжээ. Энэхүү ярилцлагыг онцгой эрхтэйгээр орчуулан хүргэж байна.

Улсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар “нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно” гэжээ.

Gallup хэмээх олон нийтийн судалгааны байгууллагаас АНУ-ын иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд 2019 онд америкчууд номын санд кинотеатр, эсвэл спортын арга хэмжээнээс илүү очжээ. Тус байгууллагын мэдээллээс үзэхэд, номын санд зочлох нь америкчуудын хийдэг хамгийн түгээмэл соёлын нэг үйлдэл хэвээр байгаа бөгөөд Америкийн насанд хүрсэн хүмүүс 2019 онд номын санд дунджаар 10.5 удаа очжээ. Энэ нь хоёрдугаар байрт орсон кинотеатрт очдог үзүүлэлтээс бараг хоёр дахин их байна. Өнгөрсөн онд америкчууд дунджаар 5.3 удаа кинотеатрт очсон бол спортын арга хэмжээнд дунджаар 4.7 удаа очжээ.