Сүүлд нэмэгдсэн

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2017 оны 1 дүгээр сараас эхэлж “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүр Д.Сүхбаатарын талбайд 2 жилийн хугацаанд тогтмол зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд төслийн нээлтийг өнөөдөр Нийслэлийн Хангарьд ордонд зохион байгууллаа.

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, нэрт яруу найрагч Пунцагийн БАДАРЧ гуайг ярилцлагынхаа хүндэтгэлийн суудалд заллаа.

Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооноос санаачлан крилл болон монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүлийн анхны дугаарыг ЕБС-ийн сурагчид, их, дээд сургууль, коллежийн оюутан залуус, эцэг эх, эрдэмтэн багш нарт зориулан эрхлэн гаргалаа.

Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан JOURNEY театрын “International theatre-2019” олон улсын наадамд Монгол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СТА Б.Одончимэг амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ.