Сүүлд нэмэгдсэн

“Параллель ертөнц” инээдмийн УСК Юнивишн, Скаймедиа, DDISH, LOOKTV -н видео санд орлоо. Монголын хамгийн анхны сүнстэй инээдмийн кино гэдгээрээ онцлог уг бүтээл 10 дугаар сарын 16-наас буюу өнөөдрөөс эхлэн Юнивишн, Скаймедиа, DDISH, LOOKTV -н видео санд орлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” соёлын өвийн анхдугаар зөвлөгөөнийг аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг Оросын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулж буй юм.

Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.

Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнд оролцсон 87 уран бүтээлчийн монгол зураг, уран зураг, баримал, сийлбэр, өнгөт бар, арьсан урлал, график болон инстоляци чиглэлийн нийт 117 нэр бүхий бүтээлээс шилдгээр шалгарсан зургаан бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авахаар боллоо.

Энэ зун клипээ хийхээр Гэрэлт гудамжны замын будаад дараа нь бороонд арилгасан гэх ташаа ойлголтоор цахим орчинд олны анхааралд өртөөд байсан дуучин Наагий буюу Наранбаатар бас л буруугаар ойлгогдохоор зүйлд орооцолджээ.