Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу энэ онд бүтээн туурвигдсан бүтээлүүдийг 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 22-ныг хооронд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газарт хүлээн авч шилдгүүдийг нь шалгаруулан улсын санд худалдан авчээ. Ингээд та бүхэндээ Улсын санд худалдан авсан Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийн жагсаалтыг танилцуулж байна.

Монголын үзэгчдийг “Солиот эх” киногоороо 2017 оны турш байлдан дагуулсан “Х Түц” продакшны жүжигчин Т.Бархүү ээлжит шинэ уран бүтээл “Алтан өндөг” хэмээх адал явдалт, инээдмийн жанрын уран сайхны кинон дээрээ Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяртай үнсэлцэж байж аврагддаг хэсгийг тогложээ. Тус киног үзээд гарч буй үзэгчдийн сэтгэгдэлд хамгийн тод үлдсэн хэсгүүдийн нэгээр тэрхүү хэсэг нэрлэгдээд байгаа ажээ. Мэдээж амьдрал дээр эрэгтэй хүн эрэгтэй хүнтэйгээ үнсэлцэх нь этгээд хэрэг болов ч тус киноны үзэгчдийн хувьд Т.Бархүүд түүнээс өөр ямарч арга үлдээгүй хэмээн зөвтгөцгөөжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн тууль ба Жангар” олон улсын симпозиум амжилттай болж өнгөрлөө. Симпозиумд 8 орны 65 судлаач, эрдэмтэн Жангар судлалын талаар илтгэл тавьж, монгол түмний баатарлаг туульс Жангарыг гүнзгийрүүлэн судлах, харьцуулсан судалгаа хийх, мөн монгол туулийг инновацитай хослуулах, уг туулийн зан үйлийг зөвөөр сэргээхийн зэрэгцээ орчин үеийн нөхцөлд олон нийт, хүүхэд залууст шинэ хэлбэрээр хүргэх арга замыг эрэлхийлэн хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Газар дэлхий – бидний хамтын гэр” XVII Олон улсын хүүхэд залуучуудын хөгжмийн уран бүтээлийн их наадмыг Свердловскийн улсын хүүхдийн филармон Свердловск мужийн Засаг дарга, мужийн Засгийн Газрын дэмжлэгтэйгээр 2 жил тутам 1 удаа Екатеринбург хотод зохион байгуулдаг. Наадам явагдаснаас хойш дэлхий дахинд нэр хүнд нь өсөөд 52 орны бараг 400 гаруй уран бүтээлийн хамтлаг, чуулга оролцож 250000 хүн үзсэн байна.

БСШУС-ын сайдын 2018 оны А/480 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газраас “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнг 09-р сарын 28-нд “Уран зургийн галерей”-н үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

Өнөөдрийн Монгол орон дэлхийн гэрэл зурагчдын дуранд бууна. Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, Монголын гэрэл зурагчдын нийгэмлэгийн холбоо /МГЗНХ/, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг аравдугаар сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлэх гэж байна.

Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Академи Авардс -2018” кино наадам “Зайсан Хилл цогцолборт” боллоо. Тус наадмыг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэхүү наадам нь тухайн жилд хийгдсэн бүрэн хэмжээний болон богино хэмжээний уран сайхны, баримтат кинонуудаас шалгаруулан 19 номинацид өрсөлдүүлж шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Академи Авардс” кино наадамд шалгарсан шилгүүд хийгээд онцлох киноны тоймийг уншигчдадаа хүргэж байна.

Соёл, урлагийн газраас “Дуу бүжгийн чуулга – 2018” шилдэг бүтээл, уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдааныг 2018 оны 09 сарын 20-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүнхараа/-д зохион байгуулсан бөгөөд уралдаанд Говь-Алтай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Хэнтий аймгийн дуу бүжгийн чуулгуудын 270 гаруй уран бүтээлчид оролцсон юм.