Сүүлд нэмэгдсэн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл Урлагийн газар, “Их талын жазз” ТББ-ууд хамтран Жазз хөгжмийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их талын жазз” олон улсын XII их наадмыг зохион байгуулах гэж байна. Олон улсын наадам энэ сарын 7-ны өдөр 20.00 цагаас “Гэрэлт гудамж”-нд болох аж. Тус арга хэмжээний үеэр Монгол, Япон Улсын жазз хамтлаг, дуучид мэргэжлийн жазз хөгжмийг эгшиглүүлнэ.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод өнөөдөр эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форум энэ удаад Монгол Улсад болж буй бөгөөд нийт 160 гаруй төлөөлөгч оролцож байна.

Мөрөөдлийн театрын хамт олон цоо шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болсон байна. Хошин урлагийн нэгэн өнөр өтгөн ам бүлд мэндэлснээсээ хойш өдгөө долоон нас хүрсэн “хамтдаа лаг” уран бүтээлчдийн гол төлөөлөгч болох Г.Алтаншагайтай та бүхнийг уулзуулж байна.

“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбарыг энэ сарын 4-нд “Тэнгис” кино театрт “Motion illustration” буюу хөдөлгөөнт цуврал олон нийтэд танилцуулсан.