Сүүлд нэмэгдсэн

“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбарыг энэ сарын 4-нд “Тэнгис” кино театрт “Motion illustration” буюу хөдөлгөөнт цуврал олон нийтэд танилцуулсан.

Улаанбаатар хотноо зохиогдож буй Хятад, Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд өнөөдөр Хятадын кино өдрүүдийн нээлт “Тэнгис” кино театрт боллоо. Мөн энэ үеэр Монгол, Хятадын олон улсын кино орчуулгын төв үүдээ нээв. Кино өдрүүдийн нээлтэд оролцогчид болон Хятад, Монгол хоёр орны уран бүтээлчид, үзэгчид “Их Шанхай” киног хамтдаа үзэж сонирхлоо.

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат “Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо “Давтагдашгүй” нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд “Эзлэн” зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр /2018-09-05/ хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй хийдэг “Хот ба сэтгүүлч” уулзалтаараа нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалт, шинээр хийгдэж байгаа ажил, Улаанбаатар хотын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Монгол, Япон Улсуудын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эрчимтэй бөгөөд тогтвортой хөгжин 1996 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна. Нэн ялангуяа хоёр орны ард иргэдийн найрамдалт харилцаа бэхжин соёлын хамтын ажиллагаа өргөжиж байгаа билээ. Үүний тод илрэл бол Монголын ард иргэдэд Японы соёлыг түгээх 9 дэх удаагийн “Япон соёлын наадам 2018” арга хэмжээ юм.