Сүүлд нэмэгдсэн

Шинэлэг хэв маягаараа нийтийн дуучдаасаа ялгарч буй дуучин Г.Дэлгэрцогт өнгөрсөн хавар “Миний нандин” хэмээх дуугаа гаргасан нь үзэгч, сонсогчдын талархлыг хүлээсэн. Тэрбээр саяхан “Шөнийн бороо” дуугаа олон нийтийн хүртээл болгожээ.

Нийслэлийн засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран Монголын кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон Улсын IX кино наадмыг 2017 оны 10-р сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа билээ. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар: Аз жаргалтай хот” брэндийг танилцуулж, батлууллаа. Тус брэндийн гол зорилго нь нийслэлээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаа, хэвлэмэл материал, бэлэг дурсгал зэрэг бүхий л зүйлсэд тогтмол хадгалагдах, Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрхийг бий болгох явдал юм. Нийслэл хотынхоо нүүр царай болох аливаа бүтээлч ажиллагаанд гар бие оролцож буй хүн бүр энэхүү брэнд хөтчийг ашиглах боломжтой.

БЕРЛИН./ТАСС/. Германы “Rammstein” рок хамтлаг 2018 онд ээлжит цомгоо гаргаснаар студийн ажлаа өндөрлөх гэж байгаа ажээ. Энэ тухай Германы “Bild”сонин дуучны ойрын хүрээллийн эх сурвалжийг иш татан мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, сүүлийн арван жилд гаргаж буй анхны энэ цомог ирэх оны намраас нааш гарахгүй ба 2019 онд “Rammstein” хамтлаг шинэ цомогтойгоо дэлхий даяар аялан тоглолт хийх юм. Энэ аялан тоглолт нь тус хамтлагийн хувьд хамгийн сүүлийнх нь байж магадгүй аж.

Монголын хамгийн анхны мэргэжлийн дуурийн дуулаач бол Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдав.

Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарын тухай “BBC” агентлаг нэвтрүүлэг хийж байгаа гэнэ. Одоогоор тус агентлагийнхан гавъяаттай хамт төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сумыг зориод байгаа аж. Энэ талаар Соёл урлагийн их сургуулийн захирал Д.Сонинтогос ярихдаа “Манай сургууль дээр өчигдөр Английн “BBC” радиогоос хоёр сурвалжлагч ирээд явлаа. Тэд дуучин Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийж байгаа юм байна.

Энэ сард нээлтийн товоо зарласан ч олон мянган үзэгчийн хүлээлт үүсгээд буй “Зүрхний хилэн” киноны өөр олон хүлээлт үргэлжилсээр байна. Фантастик продакшний эрч хүчтэй залуусын шинэ бүтээлийг чимэх нэгэн зүйл бол киноны дуу нь билээ.