Сүүлд нэмэгдсэн

“Монголын Нууц Товчоо”-оос сэдэвлэн бүтээсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног “Ocean Pictures” компанийн хамт олон бүтээж байна. Түүнчлэн “Ocean Pictures” компанийн хамт олон энэхүү бүтээлээ гадны улс орнуудын анимэйшний мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч бүтээж байгаа төдийгүй, “Walt Disney” компанийн форматаар хийж байгаа аж.

“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдсэн “Бид эх орондоо хайртай” хамтарсан тоглолтыг хийхээр болсон юм. Уг тоглолтын талаар “Хурд” хамтлагийнхан тайлбарлахдаа “Тоглолтод Монголын рок, попын үе үеийн хамтлаг дуучид оролцож шинэ уран бүтээл болон сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээ толилуулахад бэлэн болоод байна. Уг тоглолтыг дэмжин хамтдаа дуулан, хамтдаа эх орныхоо төлөө зүтгэцгээе” хэмээн уриалсан байна.

Шүүдрийн дусал, нарны цацраг, шаргал навчсаар гоёсон алтан намар айсуй… Байгалийн сайхан үзэмж, сэтгэлийн чанад дахь нууцхан хүсэл, ирээдүйд биелэх сайхан зөнг дуу хууранд шингээж, дуулим хорвоог уяртал дуулдаг монгол түмэндээ “Мартагдашгүй намар” нийтийн дууны шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг зориулж байна.

Загвар өмсөгч Кара Делевинь кино урлагт хүч үзэн анхныхаа кинонд тоглосон. Эдүгээ 24 настай тэрбээр манай кино театруудын дэлгэцнээ аль хэдийнэ нээлтээ хийсэн “Valerian and city of thousand Planets” киноны гол дүрийг бүтээсэн юм.
Тус киногоор муугүй жүжигчин гэдгээ батласан Кара басхүү муугүй дуучин гэдгээ ч батлаад амжжээ. Загвар өмсөгч бүсгүй киноныхоо “i feel everything” дууг мөн дуулсан байна. Энэ нь түүний анхны бие даасан уран бүтээл болж буй аж.

Холливудын шаргал үст жүжигчин бүсгүйчүүд болох Женнифер Энистон, Риз Уизерспүүн нар Нью-Йоркийн медиа үйлдвэрлэл, телевизийн өглөөний шоуны талаар өгүүлэх шинэ олон анги кинонд тоглохоор болжээ. НВО сувгийн эзэн Майкл Элленбергийн санаачилсан энэ төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд удахгүй зах зээл дээр гарна.

Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгох зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Фестивалийн үеэр “Сүрлэг хангай” сарлагын парад, “Хөхдэй” уралдаант тэмцээн Сайхан сарлаг, Ганган сарлаг, Сарлагт ээлтэй малчин, Саглагар сагсаахай, Шимт идээ, Арвин баялаг, Уран сарлаг , гэсэн төрлүүдээр явагдана. Мөн “Өгөөж буян” аймгуудын бэлчээр ашиглагчдын холбоодын үзэсгэлэн, “Цагаадай” аялагчид, жуулчдад зориулсан үзэсгэлэн “Ягаадай” урлагийн тоглолтууд болох аж.

“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Бангкокт хийсэн айлчлалынхаа хүрээнд Тайландын Вант улсын Эзэн хааны ордон ба Маргад Эрдэнийн буддын ордонг үзэж сонирхов. Мөн Бангкок хотын төв номын сангаар зочиллоо. Тус номын сангаар ажлын өдрүүдэд 2000 орчим хүн үйлчлүүлдэг бол амралтын өдрүүдэд уншигч олны хөлд дарагддаг байна. Номын сангаар аль ч улсын иргэн чөлөөтэй үйлчлүүлэх боломжтойгоороо онцлог аж.