Сүүлд нэмэгдсэн

“PlayTime 2017” амьд хөгжмийн наадам өнөөдөр /2017.07.16/ өндөрлөнө. Гурав хоног үргэлжилдэг наадмын сүүлчийн өдрийн хөтөлбөрийг хүргэж байна. Наадмын үйл ажиллагаа оройн 23.00 цагт дуусах бөгөөд Монголын хүүхдийн ордноос Монголын шилтгээн хооронд үнэгүй автобус цагийн хуваарийн дагуу явж байгаа юм байна.

Үндэсний баяр наадмын үеэр зохион байгуулах урлаг соёлын томоохон арга хэмжээний нэгийг “Корпорейт хотел энд конвеншн центр”-ээс зохион байгуулах гэж байна. Монголд анх удаа зохион байгуулж буй өвөрмөц консепт бүхий “Наадам” шоу долдугаар сарын 11-нд “Корпорейт хотел энд конвеншн центр”-ийн концертын танхимд болно.

Монгол Улсын иргэн та Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох хуулиар олгогодсон хэн ч халдашгүй эрхээ эдлэх өдөр. Та бүхнийг өнөөдөр 07.00 цагаас 22.00 цагийн хооронд өөрийн харъяа санал хураах байранд иргэний үнэмлэхээ авч ирж, саналаа өгөхийг урьж байна.

Монгол хөөмий болон уламжлалт хөгжим, барууны ертөнцөд түгээн сурталчлагч “Нүүдэлчин зам” холбоо 10 жилийнхээ ойг тохиолдуулан Бюда Мюзик лэйбэлийн алдарт “Дэлхийн дуу хөгжим” цувралын хүрээнд Монгол хөөмийн сонгомол цомгийг 2016 оны өвөл бүтээн гаргаж байсан билээ. Харин энэ сарын 6-ны өдөр энэхүү цомог Монголд нээлтээ хийх юм байна. Франц, Швейцари зэрэг орнуудад нээлтээ хийгээд байгаа тус цомог нь Монголд хөөмийн хувьд гарч байгаа анхны антологи цомог юм. Мөн Монголын соёлын олон талыг гаргаж ирсэн сонирхолтой том ажил болсон гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Монголын хөөмийн уламжлалыг цогцоор нь, баялаг шинж байдлаар нь дэлгэн танилцуулах зорилготой энэхүү цомгийн тайлан тоглолтыг дэлхийн хоёр тивийн гурван орон болох Франц, Марокко, Швейцари зэрэг орнуудаар хийжээ.