Хошин урлагийн “Х-Түц” продакшн том, бага хоёр Ононтой. Эмэгтэй Онон буюу “Учиртай гурав” уран сайхны киноны гол дүрээр олонтой бүр ойроос уулзсан залуу жүжигчин З.Онон нийтийн дууны урагшилж яваа уран бүтээлчдийн нэг болох СТА П.Идэржавхлангийн гэргий билээ. Оюутны ширээнээс үерхэж, хөөрхөн охинтой болсон хосууд урлагийн хүмүүс гэдэг утгаараа үргэлж чөлөө завгүй ажиллаж, басхүү нэгнээ ойлгодог тухайгаа хуучилж байсан.
Тэгвэл З.Онон энэ зун “Single ladies” уран сайхны кинонд туслах дүр бүтээгээд хэдхэн хоногийн өмнө Х-Түц-ийн захирал том Н.Ононгоосоо жирэмсний амралтаа авчээ. Дуучин П.Идэржавхлан гэртээ дахин шинэ хүн мэндэлж, дөрвөн ам бүлтэй болох гэж байгаадаа сэтгэл хангалуун яваа гэнэ. Залуу хосуудын том охин нь өдгөө зургаан настай бөгөөд аав, ээжийн удмаа дагаж дуулж, бүжиглэдэг авьяаслаг охин байдаг аж.
Эх сурвалж www.wikimon.mn
– See more at: http://www.wikimon.mn/content/49735.shtml#sthash.W7NcjPYm.dpuf