Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Орос хөгжмийн үдэш” тоглолт дуурийн театрт эгшиглэнэ
Нийгэм

“Орос хөгжмийн үдэш” тоглолт дуурийн театрт эгшиглэнэ

Урлаг Урлаг25/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
608bi2ndfttotg9dm78b5h1dfs773540802013-09-25-09-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх аравдугаар сарын 11-нд 19.00 цагт “Орос хөгжмийн үдэш” тоглолт эгшиглэх гэж байна. Уг тоглолтыг Монгол, Орос улс хоорондын хамтын ажиллагаа, найрамдлын сарын ажлын хүрээнд хийж байгаа бөгөөд энэ жилийн найрамдлын сарын гол төлөөлөгчид нь Эрхүү мужийн зочид байх нь ээ

. Эрхүү мужийн “Филармони”-ийн хамт олон анх удаа монголд хүрэлцэн ирж байгаа юм. ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, маэстро И.Лапиньшийн удирдлаган дор 75 уран бүтээлчдийн “Орос хөгжмийн үдэш ” концертыг ДБЭТ дэмжин хамтарч, “Тод-Арт” эжинси, “Саунд оф Монголий” ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж байгаа юм.

Оросын суутнууд А.Бородин, М.Глинка, П.Чайковский, Н.Римский-Корсаковын хүчирхэг бүтээлүүд хөтөлбөрт байна. Хөнгөхөн, сэтгэл сэвэлзүүлэм хөгжимтэй алдарт Г.Свиридов, домогт  И.Дунаевскийн зохиолууд ч байна. Найрал хөгжимчдийн тоглолтыг маэстро, ОХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн И.Лапиньш удирдах бөгөөд дуучин сопрано М.Тошева, меццо- сопрано Е.Переверзева, тенор Е.Иганс, баритон Г. Шабанов нар гоцлон дуулах ажээ. “Ой цветет калина”, “Одессийн тухай дуу”, “Капитан Грантын хүүхдүүд “, ”Кубанийн казакууд” зэрэг танил дотно ая эгшиг ч үзэгч олны сонорыг мялаах юм байна.

Тоглолтын хөтөлбөрийн хүргэе:

1-р хэсэг:

А. Бородин “Игорь Ван” дуурийн увертюра
М. Глинка “Вальс Фантазия”
П. Чайковский “Элегия”
Н. Римский- Корсаков “Хааны сүйт бүсгүй” дуурийн Марфагийн ари
А. Бородин “Игорь Ван” дуурийн Игорийн ари
П. Чайковский “Евгений Онегин” дуурийн Ленскийн ари
П. Чайковский “Гилбэрийн хатан” дуурийн Лизагийн ари
П. Чайковский “Гилбэрийн хатан” дуурийн Елецкийн ари
А. Глазунов “Раймонда” балетийн адажео
Г. Свиридов “Романс”

2-р хэсэг

И. Дунаевский “ Капитан Грантийн хүүхдүүд “,”Кубанийн казакууд”,” Хөгжилтэй хүүхдүүд”, “Алай салбадайн хүү”, кинонуудын хөгжмүүд болон хөгжмийн зохиолчийн алдарт “Ой цветет калина”, “Одессийн тухай дуу” зэрэг бүтээлүүд эгшиглэх нь ээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.