Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн ээлжит дуэл нь уртын дуучин бүсгүй
Оддын амьдрал

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн ээлжит дуэл нь уртын дуучин бүсгүй

Урлаг Урлаг25/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-09-25_1245523871919042013-09-25-12-42[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    “Номин талст” хамтлагийн дуучин, Ах дүү гурвын нэг хэмээх эрхэм алдаруудаар овоглож монголын рок поп урлагт хэдийнэ өөрийн гэсэн орон зайг бий болгож, сайн уран бүтээлч, сайхан залуу ямар байдгийг харуулж яваа хүмүүн бол МУСТА Т.Дэлгэрмөрөн гэдэгтэй уншигчид маань дуу нэгтэйгээр санал нийлэх байх.

   Хамтлагтайгаа болон хоёр ахтайгаа хамтран олон сайхан дуунуудыг амилуулж хит болгож чадсан эрхэм дуучин маань цөөнгүй хэдэн эмэгтэй уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвисан нь мөн л хит болсон байдаг. Мэдээж уншигчдын маань сайн мэдэх нь МУГЖ Т.Ариунаатай хамтран “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууг, МУГЖ Т.Баясгалантай “Уулзах л юмсан даа”, “Бөртэ” хамтлагийн ятгачин, Азийн ятгын хатан хаан МУСТА Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтран “Уяхан цагаан хуруу”, Залуу уран бүтээлч У.Намуунаатай хамтран "Эх орон минь намайг дуудаарай" зэрэг олон сайхан уран бүтээлүүд юм.

   Ийнхүү түүний ээлжит хамтрагчаар уртын дуучин бүсгүй тодорсон бөгөөд  “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амилуулж олноо танигдсан уртын дуучин А.Түмэн-Өлзий ажээ. Тэд хамтарсан  шинэ уран бүтээл дээрээ хэдийнэ ажиллаж эхэлсэн бөгөөд ирэх 10 сарын 11-нд  “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас болох А.Түмэн-Өлзийгийн “Баясгалантай сайхан” хэмээх тоглолтын тайзнаа анх удаа эгшиглүүлж сонсогч түмэндээ хүргэх гэнэ.


Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026
Оддын амьдрал Урлаг

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд Монгол Улс оролцоно

10/06/2026

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026

Өмнөд Солонгосын дуучин Ким Юн Сол 27 насандаа таалал төгсжээ

09/06/2026

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026

“Carnival Hunt” тоглоомын нээлтийн товыг зарлалаа

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.