Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Асашёорюү Дагвадорж алдарт жүжигчин Камерон Диазыг “Байдаг л бүсгүй” гэж үнэллээ
Оддын амьдрал

Асашёорюү Дагвадорж алдарт жүжигчин Камерон Диазыг “Байдаг л бүсгүй” гэж үнэллээ

Урлаг Урлаг04/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Dagvadorj9850043912013-10-04-09-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

Dagvadorj  Японы сумогийн дэвжээн дээр бяр чадал омголон зангаараа шуугиулж явсан их аварга Асашёорюү зодог тайлж эх орондоо ирээд удаж байгаа. Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү сумо бөхийг сонирхолтой хурц болгож, үзэгчдийг хуйлруулж дэлхий нийтийн сонирхлыг татсан их гавьяатай хүн.

Олон зуун жилийн түүхтэй сумо бөх, Япон улс ч Асашёорюүд өгөөжөө өгсөн. Хэрэв сумогоор барилдаагүй бол Асашёорюүг дэлхий нийт “нүдэлж” авч чадахгүй байсан байж ч магадгүй. Дэлхийд эдийн засгийн чадавхиараа тэргүүлдэг Япон улсад холливудын продюсерүүд киногоо сүр дуулиантай нээж, киноныхоо нээлтэнд оролцсон одод ч Асашёорюүтэй уулзах санал тавьдаг байсан гэдэг.

Монголчуудаас хамгийн олон холливудын одтой уулзан гар барьж, зураг хөргөө хамт татуулсан хүн бол Асашёорюү Дагвадорж л байх. Холливудын А зэрэглэлийн од, Оскарын шагналтай жүжигчин  Шарльз Шерон, Камерон Диаз, нэрт дуучин Селин Дионтой тэврэлдэж зургаа авахуулсан, үг солин уулзаж ярилцсан ганц монгол эр бол Асашёорюү Дагвадорж гэхэд хилсдэхгүй.

Асашёорюү Дагвадорж тэдэнд, тэд Асашёорюүд ямар сэтгэгдэл үлдээснийг хэн ч таашгүй. Юутай ч Асашёорюү Камерон Диазтай авахуулсан зургийнхаа дор “Байдаг л бүсгүй” гэж тайлбарласан байх юм билээ. Дэлхийд алдартай жүжигчин, цэнхэр нүд, хөөрхөн инээд, урт хөлөөрөө гайхуулдаг, өөрөөсөө 8-9 дүү залуу дуучин Жастин Тимберликийг унаж тустал дурлуулж явсан манай гаригийн энэ гоо бүсгүйчүүдийн нэг Камерон Диаз их аварга Асашёорюүд ямар ч сэтгэгдэл үлдээгээгүй бололтой. Асашёорюүгийн энэ үгийг уншиж ойлгодогсон бол жүжигчин Камерон Диаз гомдох л байх даа.

dagva_smith2008-03

Эх сурвалж: tovchoo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

P Diddy дахин ганцаарчилсан хорих байранд шилжжээ

03/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Bigbang” хамтлагийн экс гишүүн T.O.P, дуучин, жүжигчин Nana нар үерхэж байгаагаа албан ёсоор зарлалаа

03/10/2026
Оддын амьдрал Урлаг

Наоми Кэмпбелл шүүхэд давж заалдаж, ялжээ

02/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Дакота Жонсоны төрсөн өдөр

04/10/2026

Хагас зуун жил кино урлагт гялалзсан Сьюзан Сарандон 80 нас хүрлээ

04/10/2026

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

04/10/2026

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026

Баян-Өлгий аймгийн сурагчид бий биелгээгээр өв соёлоо сурталчиллаа

04/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.