Сэтгүүлч миний бие Соёл урлагийн мэдээ бэлтгээд буцах замаараа СТӨ-р орлоо. Хошин урлагийн Х түц продакшн “Нэг өдрийн хаан” тоглолтоо энэ долоо хоногт хаах гэнэ. Эдний тоглолт энэ сарын 26-ны өдөр дуусаад 11 сарын 1-с дахин шинэ тоглолтоо нээх гэнээ.
Хошин урлагын нэрт мастерууд болох Онон,Аглуу,Одноогоор овоглодог энэ продакшн энэ жил уран бүтээлийн арвин ургац хураах төлөвгөөтэй байгаа гэнэ шүү. Ер нь тэднийг хараад байхад энэ их ажлыг яаж амжуулдаг байнаа гэмээр эрч хүч шууд мэдрэгддэг. “Нэг өдрийн хаан” шоугаа дуусгаад 4-хөн хоноод шинэ уран бүтээл нээлтээ хийнэ гэдэг байж боломгүй мэт. Тэдний ойрын өдрүүдийн бэлтгэлийн хуваарийг сонсохнээ өдөр нь шинэ тоглолтын бэлтгэлээ хийгээд, орой нь “Нэг өдрийн хаан” шоугаа тоглоод, түүнийг тараад шууд бүжгийн бэлтгэлдээ ордог гэнээ.
Тэдний шинэ тоглолт нь бүр 25-30 номероос бүрдсэн аж… Эцэс төгсгөлгүй хөдөлмөрлөсөөр л… Ийм их ажлын ачааллыг хүний бие организм яаж даадаг юм бэ гэмээр… Ингэж гэмээнэ чанартай уран бүтээл төрдөг бизээ… 9 муза-н эзэн алдарт драмын жүжгүүд, тэсрэлт хийсэн уран сайхны кинонууд, гуйж биш гуядаж авсан 3 гавьяатын хэргэм тэднийх.. Амжилт хүсье залуусаа…
www.URLAG.mn