Нэгдүгээр дүрэм
Жинхэнэ янаг дурлалын ажлыг яг эхлэхээс нь 48 цагийн өмнө эхэлдэг гэдэг. үүнийг ойлгохыг хичээе л дээ. Олон хос гэр бүлийн маргаанаа хөнжил дотроо шийдвэрлэх буруу зуршилтай байдаг. Нөхөр эхнэр хоёр эхлээд ууртай нь аргагүй “учраа ололцож, асуудлаа шийдвэрлэчихээд” дараа нь хэн хэндээ жаргал өгөхөөр орондоо орно гэдэг тийм сайхан байх нь юу л бол. Тийм учраас энэ дүрэм бол урьдчилан сануулж буй хэрэг юм.
Өөрөөр хэлбэл маргаантай үедээ секс хийх хэрэггүй гэсэн үг. Тэр байтугай нэлээн түрүүнд нь муудалцаад бараг мартах гэж байсан ч заавал секс хийж, түүгээрээ эвлэрэх гэж чармайгаад хэрэггүй. Энэ дүрмэнд өөр нэгэн, бие махбодын ач холбогдол бий. Хэрвээ танд өдөр бүр секс хийх гарцаагүй шаардлага байхгүй л бол заавал зүтгээд байх шаардлагагүй юм. Хүн бүрийн бие махбодын дахин сэргэх хугацаа харилцан адилгүй л дээ. Заавал 48 цаг байх ёсгүй. Гэхдээ сексийг хэтрүүлэх нь хүний дур таашаалыг бууруулах хортой байдаг юм.
Хоёрдугаар дүрэм
Сексийн уур амьсгал бол яг хайр дурлалын тоглоом байх ёстой. Саад болж болохуйц өдөр тутммын аар саар ажлыг урьдчилаад бүгдийг хийчихсэн байх хэрэгтэй л дээ. Гэтэл бид яадаг билээ? Хувцас угаах, хоол хийх, өмд индүүдэх, оймс нөхөх гээд есөн шидийн ажил… Энэ бүхнийхээ ард бас секс хийнэ. Секс бол өдөр тутмын жирийн нэг зүйл бус, онцгой чухал үйл явц гэж хандах хэрэгтэй. Унтлагын өрөөндөө таазанд нь толь хийж, хананд нь сийлбэр хадах мэтээр сэтгэлд таатай онцгой нөхцөл бий болгосон байвал тун сайн. Энэ зөвлөгөө олон хүний хувьд инээдтэй санагдаж болох юм л даа.
Гэхдээ ядаж л зөвхөн сексийн үед асдаг бүдэгхэн гэрлийг олоод тавьчихаж болно биз дээ. Толгой дээр чинь ном уншихад ч, юм нэхэхэд ч, тааруухан хийсэн ганцхан бөөрөнхий гэрэл л Энэ зөвлөгөөний гол утга нь сэтгэл зүйн тохь тух нэн чухал гэдгийг л харуулж буй хэрэг. өөрөөр хэлбэл нууцлаг, ёс төртэй онцлог байдлыг бий болгож, үүний тулд мэдрэхүйн бүх эрхтэн, түүн дотор хараагаа ч бас ажиллуулах хэрэгтэй юм л даа.
Гуравдугаар дүрэм
Цадталаа идсэний дараа загас наадуулах огт хэрэггүй. Энэ ч бас физиологийн үндэстэй юм. Хурьцал бол биеийн тодорхой хэсгүүдийн цусны эргэлтийг нэмэгдүүлдэг гэдэг шүү дээ. Жишээ нь өөх ихтэй гахайн хэрчим мах идсэн бол түүнийг боловсруулах гэж хоол боловсруулах эрхтнүүдэд ихээхэн хэмжээний цус шаардлагатай болно. Харамсалтай нь бид энэ дүрмийг байнга л зөрчиж байдаг. Хэтэрхий баялаг оройн хоол гэртээ иднэ, эсвэл зоогийн газар орж ходоодоо элдэв зүйлээр дүүргэнэ. Харин дараа нь хоол дүүрэн чихсэн ходоодоо таг мартчихаад амжилтгүй ч болж магадгүй гэдгийг нь үл хайхран секс хийх гэж оролдоно гээч!
Дөрөвдүгээр дүрэм
Хэрвээ та хэтэрхий хөөрч баярласан юмуу гуньж уйтгарласан байгаа бол сексээс татгалзах хэрэгтэй. Сэтгэл санааны сайн муу бүх л хөдлөл аль аль нь секст ихээхэн нөлөөлдөг гэдгийг сануулъя. Жишээ нь секст ихээхэн нөлөөлж болох зарим байдал гэвэл, муу нь ажил дээр гарсан хэрүүл, сайн нь гэвэл өчнөөн жил хүлээсэн байрныхаа эрхийн бичгийг маргааш авах гэж сэтгээл тогтож ядаж байх гэх мэт байна л даа.
Мэдээж хэрэг дүрэм бүрийг сохроор дага гэсэн үг биш шүү дээ. Хамгийн гол нь орондоо байхдаа хайр дурлалын ийм гайхамшигт мэдрэмжийг нөхөртөө (эхнэртээ) бүрэн зориулж, өөрсдийнхөө мэдрэмж, сэтгэл хөдлөлийг анхаарах хэрэгтэй гэдгийг л ойлгох нь чухал юм.
Тавдугаар дүрэм
Хэрвээ гурван хундагаас илүү согтууруулах ундаа уусан бол сексийн талаар бодох ч хэрэггүй. Жаахан уучихсан байхад секс илүү сайхан болно гэдэг нийтлэг ойлголт байдаг нь тун буруу. Согтууруулах ундаа бол биеийг сулруулдаг бодис учир сексийн чалхыг сайжруулдаггүй юм.
Зургадугаар дүрэм
Бэлгийн харьцаанд орохын өмнө бие засах хэрэгтэй. Дорны анагаах ухаанд бөөрийг бэлгийн үйл ажиллагааны чухал эрхтэн гэж үздэг байна. үнэхээр ч тийм. Учир нь бөөр хүний бие махбодод олон үүрэгтэй дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Давсаг дүүрэн байх нь сексийн мэдрэмжийг өөрчилж орхидог тухай бүр ярихын ч хэрэггүй.
Долдугаар дүрэм
Цаг агаарын байдлыг анхаарч үз. Цаг уур болоод биеийн био хэмнэлийн тухай Климатобиоритмология гэдэг шинжлэх ухаан хүний биемахбодын амьдрахуйн шинж байдлыг цаг агаарын өөрчлөлттэй холбон судалдаг байна. Гэхдээ заавал шинжлэх ухааны онол ярилгүй угаасаа цаг агаарыг аливаа өөрчлөлтийг онцгой мэдэрдэг биетэй хүмүүс байдаг шүү дээ. Зарим ед сексийн чадавхи нь санаанд оромгүй өндөрсөх нь ч бий. Тиймээс аз турших хэрэггүй л юм л даа.
Наймдугаар дүрэм
Бэлгийн харьцаанд орохоос 2 цагийн өмнө, мөн дараа нь нэг хэсэг хугацаанд биеийн хүчний хүнд ажил хийхгүйг хичээх хэрэгтэй. Энд олон тайлбар илүүц биз. Хурьцлын өмнө хүнд ажил хийснээр биеийн хүч тамир суларна, дараа нь бол сексийг үйлдэл дууссан төдийгөөр боллоо гэж үзэхгүй, хос хоёр нэлээд хугацаанд тайван, сэтгэл хангалуун байдалд хамт байх нь чухал байдгаас тэр.
Есдүгээр дүрэм
Сэрэл хөдөлгөх хиймэл аргуудыг болж өгвөл хэрэглэхгүй байвал зүгээр. Доргионт цочроогч, хиймэл бэлэг эрхтэн гээд төрөл бүрийн хэрэгсэл бишгүй л даа. Секс-шопуудад элдэв янзын хөхүүлэгч, наадаг навч гээд элдэв зүйлийн бараа байдаг. Дорно дахины сексийн ухаанд тэдгээрийг хэрэглэх нь хамгийн багаар хэлэхэд л ердөө л “тэнэг явдал” гэж үздэг. Эр хүн үнэхээр өөрийгөө төгөлдөржүүлье гэж хүсч хичээвэл ямар ч асуудлыг шийдэж чадна. Гол нь техник арга барилдаа байгаа юм биш, эр хүн сэтгэл зүйн харилцааг хэрхэн тогтоож, хэр зэрэг ухаалаг хөдөлж, бүсгүйгээ “хайлуулахад” л оршиж байгаа юм.
Аравдугаар дүрэм
Сексийн дараа шууд ямар нэгэн усан эмчилгээ хийж болохгүй. Энэ тухай ярихад тэгээд эрүүл ахуй, ариун цэврээ яах вэ? гэж хүмүүс гайхашран бодож болох юм. Тэгвэл загас наадуулахын өмнө заавал шүршүүрт орох хэрэгтэй байдаг юм. Харин дараа нь бол өөр хэрэг. Сексийн дараах тэр гайхамшигт мэдрэмж нь зөвхөн тааламжтай зүйл биш, бас эрүүл мэндэд тустай зүйл гэдгийг дорны ухаанд тэмдэглэдэг. Дууслаа л бол үсэрч босоод л шүршүүрт гүйж ороход энэ гайхамшигт мэдрэмж, байдал оргүй алга болдог.
Арван нэгдүгээр дүрэм
Сексийн үед эр бэлэг эрхтнийг аажим, нямбай оруул. Шадар цэргүүдийн илдний түлхэлт шиг байж болохгүй.
Арван хоёрдугаар дүрэм
Хос хоёрын хэн нэг нь өвдсөн байвал тур нь бага зэрэг идэвхгүй байх хэрэгтэй. Энд түрүүчийн дүрмийн нэгэн адил онцгой тайлбар хэрэггүй байх. Мэдээж сульдсан биеийг хэт ачааллаар зовоох хэрэггүй шүү дээ. Гэхдээ Хятадын зарим эх сурвалжид сексийн тодорхой зарим аргуудыг эмчилгээ гэж үздэг.
Арван гуравдугаар дүрэм
Бэлгийн харьцааг механик ажил, үйлдэл болгочихож болохгүй. Нэг хэвийн хэвшмэл байдал хайрыг сөнөөдөг. Хос бүрт өөр өөрийн тодорхой дадал байдаг ч сексийг цагийн хуваариар хийж болдоггүй. Эмчид хандсан нэгэн тохиолдлыг хэлье л дээ. Дунд насны нэгэн эр эмчид иржээ. Тэрээр эхнэртэйгээ хорин жил амьдрахдаа зөвхөн Даваа, Пүрэв гаригт секс хийдэг байж. Саяхнаас Пүрэв гаригийн секс нь огт болж өгөхгүй болж эмчээс тусламж эрж ирсэн нь энэ байв. Ярилцах явцад түүний ажилладаг сургууль дээр Пүрэв гариг болгон тун ярвигтай хурал хийдэг болсон байж. үүнээс амархан юм гэж юу байх вэ дээ?
Эхнэртэйгээ ярилцаад л өөр өдөр секс хийдэг болчихсон бол болох нь тэр шүү дээ. Түүний оронд Пүрэв гаригуудад бэлгийн чадавхийг минь сайжруулж өгөөч гэж эмчид ирж байх. “Улиг болсон секс” гэж нэг ойлголт байдаг л даа. Гэтэл хосуудын сэрэл гэнэт хөдөлж дур тачаал нь хүрвэл яах вэ? Нөгөө хуваарьтай өдрөө хүлээгээд тас хавчаад өнгөрөх хэрэг үү? Харин түүний оронд тэр гайхамшигт мэдрэмжийн төлөө галзуурсан нь дээр биш үү?
Арван дөрөвдүгээр дүрэм
Сексийн элдэв төсөөлөл, зөгнөлийг дур хүсэл өдөөх хэрэгсэл болгон ашиглах нь тун дэмий зүйл юм. Сексийн хувьд ямар нэг асуудалтай хүмүүстэй ярилцаж байхад тэдний олонх нь, өөр хэн нэгэн хамтрагчийн талаар, жишээлбэл алдартай жүжигчдийг төсөөлж ярьдаг нь тодорхой болдог. Секс гэдэг бол жирийн харилцааны үргэлжлэл юм гэдгийг мартаж болохгүй. Энэ л энэгл жиийн харилцаан дунд эхнэр, нөхөртөө өөр дүр төрх хиймлээр бий болгох нь аюултай үр дагаварт хүргэдэг. Бод л доо. Нүдээ аньж хэвтээд л Брижит Бардог тэвэрч байна гээд мөрөөдөж, мөрөөдөж нүдээ нээгээд харахад эхнэр чинь л дэргэд чинь байна шүү дээ. Харин мөрөөдөл бодит байдлаар солигдох энэ хурц байдал нь сексийн хувьд томоохон цохилт болдог байна.
Арван тавдугаар дүрэм
Орон дээр хэдэн дэр байх нь бас л чухал асуудал. Харин одоо л бид сексийн байрлалын тухай ярих гэж байна. Загас наадуулах байрла үнэхээр олон янз, тэгээд ч сексийн ханамж авахад энэ нь чухал үүрэгтэй. Харин үүнд дэрнүүд танд тусалж чадна шүү. Хэдийгээр тоглоом ч гэсэн, урд нь ивүүртэй буйдан үйлдвэрлэдэг байхад сексологич эмч тун ховор байсан гэж ярьцгаадаг. Харин дашрамд сонирхуулахад нөхөртэй хүүхнүүдэд зориулсан тусгай жинтүүг захиалгаар хийдэг байсан гэдэг шүү.
Энэ дүрмүүд тун ч энгийн байгааг харж байгаа биз дээ? Ганцхан тэднийг ойлгож, өөрийн болгож авах нь л чухал. Ер нь Дорно дахины сексийн сургаалын гол зарчим нь өөрийн боломжоо дээд зэргээр ашиглах явдал гэж үздэг юм.
www.URLAG.mn