Урлаг.мнУрлаг.мн
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    • Дуу
    • Хөгжим
    • Жүжиг
    • Зураг
    • Зохиол
    • Язгуур урлаг
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    Урлаг.мн»Сонсох»Урлагийн байгууллагуудын нэгдсэн үзэсгэлэн өндөөдөр дэлгэгдэнэ
    Сонсох

    Урлагийн байгууллагуудын нэгдсэн үзэсгэлэн өндөөдөр дэлгэгдэнэ

    Урлаг Урлаг05/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
    Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
    stend_300x200-scaled10004370631792013-06-07-09-22[www.urlag.mn]5828914692013-07-29-12-14[www.urlag.mn]2833283622013-11-05-08-59[www.urlag.mn].jpg
    Share
    Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

       Соёл, урлагийг хөгжүүлэх сангаас зохион байгуулж буй үзэсгэлэн энэ сарын 5-нд буюу өнөөдөр Уран зургийн галерейд нээгдэх гэж байна.

       Үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармони болон Хүүхдийн номын ордон, “Хадгаа” цирк зэрэг Соёл, урлагийг хөгжүүлэх сантай хамтран ажилласан 30 гаруй байгууллага оролцох аж. Үзэсгэлэнд оролцогчид зураг, кино, видео төрлийн бүтээл дэлгэх юм. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын түүх, ёс заншил, урлаг соёлд дэмжлэг үзүүлсэн ажлуудаа тайлагнана.

    Дашрамд, Соёл, урлаг хөгжүүлэх сан нь  Монгол Улсын Засгийн газрын 1997 он 5-р сарын  25-ны өдрийн 40-р тогтоолоор анх байгуулж, сангийн дүрэм баталсан.

    Соёл, урлаг хөгжүүлэх сан нь Монголын ард түмний үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, дэлхийн сонгодог болон эх орны урлагийн бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох, Монголын ард түмний түүх, соёлын өв, хосгүй дурсгалт зүйлийг сэргээн засварлаж хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино.

    Тус сан нь Монгол улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу дор дурдсан арга хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх  үндсэн зорилготой. Үүнд:

    -Соёлын өв,түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах,

    -Төсвийн хөрөнгөөр бүтээх уран сайхны болон баритат кино, үндэсний уламжлалт болон сонгодог урлагийн бүтээл туурвих,

    -Урлаг, утга, зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

    -Төсвийн хөрөнгөөр бүтээх уран сайхны  болон баримтат кино, үндэсний уламжлалт  бөгөөд сонгодог урлагийн бүтээл туурвих,

    -Соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйл, үндэсний соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан кино, дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин , сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх,

    -Соёл, урлагийн тоглолт хийх, түүх соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэн гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах,

     -Хүүхдийн уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах,

    -Соёл, урлагийн байгууллагад онцгой шаардлагатай техник хэрэгслэл,тоног төхөөрөмж, материал  худалдан авах,

    -Соёл,урлагийн ажилтан, уран бүтээлчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар  зохион байгуулах, тэдгээрийг гадаад, дотоодод зохиогдох соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулах,

    -Хөгжмийн том хэмжээний болон  дүрслэх урлаг, кино, ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах,

    -Олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, тэмцээн, үзэсгэлэн, номын яармагт оролцож  онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдийг шагнаж урамшуулах,

    -Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалахадхувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг алдаршуулах зэрэг болно.

    Ч.БОЛ
    Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
    Урлаг
    • Вэбсайт

    Төстэй нийтлэл

    Сонсох Урлаг

    “Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

    18/10/2019
    Сонсох Урлаг

    “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    02/09/2019
    Сонсох Урлаг

    Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээ

    28/06/2019

    Сэтгэгдэл хаалттай

    Сүүлд нэмэгдсэн

    Дуучин А.Хосбаярын “Богд хээрийн дуулал” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

    18/09/2023

    Шинэ клип: “Богд хээрийн дуулал”

    06/09/2023

    Жүжигчин Б.Барслхагвагийн Япон улсын хэвлэлд нийтлэсэн ярилцлага

    16/08/2023

    “Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно

    16/08/2023

    Даншиг наадамд Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE зэрэг 17 уран бүтээлч оролцоно

    02/08/2023
    Дараахи
    Facebook Twitter Instagram Pinterest
    • Бидний тухай
    • Холбоо барих
    © 2009-2023 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

    Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.