Цахим ертөнцөд нэгэн шуугиан дэгдэх болов. Дуучдыг “ам барьсан” бид хэмээн ад үздэг. Харин хөгжимчид дуугаа бичүүлчихээд наана нь хөгжимөө барьж, жүжиглэхийг юу гэх вэ, “ая барих” гэх үү хэмээн тэд жиг жуг ярилцах болов. Учрыг нь тунгаавал манай улсын хийлчдын нэг Дээгийн саяхан нэг арга хэмжээн дээр томхон фактлаж, булайгаа дэлгэжээ.
Тэрбээр "Wolfram Langer" шоунд оролцож, уран бүтээлийнхээ дээжээс эгшиглүүлсэн. Тэрбээр энэхүү шоунд оролцохдоо "body-art" хийлгэсэн байсан бөгөөд “бие дээрээ тоглосон аяныхаа нотыг бичүүлсэн" талаарх бяцхан нууцаа дэлгэсэн байна. Гэхдээ хийлч бүсгүй маань тоглолтынхоо үеэр том алдаа гаргаж, понаграм тавьж байсан нь илэрчээ.
Үүнээс нь болж чамгүй зүтгэл гаргасан хийлч бүсгүйн тоглолт талаар болох шахсан бөгөөд, уг шоунд оролцогчид энэ талаар бага зэрэг шивэр авир хийх нь сонсогдоно лээ.
Эх сурвалж: chuhal.mn